17 Тэр Милетээс Ефест хүн илгээн чуулганы ахлагчдыг дуудуулав.
17 Тэр Милетээс Ефес уруу хүн илгээн чуулганы ахлагчдыг дуудуулав.
Би чамайг Крэтэд үлдээсэн нь чи дутагдсаныг гүйцээж, миний чамд зааварласнаар хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм.
Түүнийгээ Барнаб, Саул хоёрын гараар ахлагчдад илгээжээ.
Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаалд зүдэн зүтгэж буй нь давхар хүндэтгэл авах зохистой хэмээн үз.
Та нар дунд хэн нэг нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг.
Бурхан Өөрийн цусаар Өөртөө өмчилж авсан Бурханы чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бөгөөд та нар өөртөө болон бүх сүрэгт анхаарал тавь.
Тэд чуулган бүрд ахлагчдыг томилж, мацаг барин залбирч, тэднийг өөрсдийнх нь итгэсэн Эзэнд тушаав.
Ахлагч би үнэний дотор чин хайрт Гаидаа.
Ахлагч би сонгогдсон эзэгтэй ба хүүхдүүдэд нь илгээв. Би, зөвхөн би ч биш, бас үнэнийг мэддэг бүгд та нарыг үнэн дотор хайрладаг нь
Тиймээс би та нарын ахлагч, Христийн зовлонгийн гэрч мөн илчлэгдэх алдрыг хуваалцагчийнхаа хувьд та нарын дундах ахлагчдыг ятгаж байна.
Тэд хотуудаар дайрч өнгөрөхдөө элч нар болон ахлагчдын Иерусалимд гаргасан айлдварыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулав.
Тэднээр энэхүү бичгийг илгээв. “Элч нар, ахлагчид болох ах дүү нараас Антиох, Сири, Килик дахь харийн ах дүү нарт мэнд хүргэе.
Энэ асуудлыг хэлэлцэхээр элч нар болон ахлагчид хамтдаа цугларав.
Тэднийг Иерусалимд ирэхэд чуулган, элч нар ба ахлагчид хүлээн авлаа. Бурханы, өөрсөдтэй нь хамт үйлдсэн болгоныг тэд тайлагнажээ.
Тэд Ефест ирэв. Паул нөхдөө тэнд үлдээгээд өөрөө синагогт очиж иудейчүүдтэй харилцан ярилцав.
Тэндээс бид усан онгоцоор маргааш нь Хиосын эсрэг талд хүрч, дараа өдөр нь Самост хүрч, удаах өдөр нь Милетэд ирэв.