12 Залуу хүү амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ.
12 Нөгөө залуу амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ.
Бидний Эзэн Есүс Христ Өөрөө, мөн биднийг хайрлаж, мөнх тайтгарал ба сайн найдварыг нигүүлслээр өгсөн Эцэг Бурхан маань
Ах дүү нар аа, зүгээр суугсдад зааварлаж, хулчгаруудыг зоригжуулж, доройд нь тусалж, бүгдэд тэвчээртэй хандахыг та нараас гуйж байна.
Бурхан, биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулж чадахын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм.
Тиймээс та нар үйлддэг шигээ л нэг нэгнээ тайтгаруулж, нэг нэгнээ барьж байгуулагтун.
Тиймээс эдгээр үгсээр бие биенээ тайвшруул.
Христийн сайнмэдээ доторх Бурханы хамтран зүтгэгч дүү Тимотоо итгэлийг чинь урамшуулан, батжуулахаар илгээсэн билээ.
Тэр бидний байдлыг мэдүүлэн зүрхийг чинь тайвшруулаг гэсэн зорилгоор би түүнийг та нарт илгээлээ.
Ард түмнийг минь тайвшруул, тайвшруул, Бурхан тань айлдаж байна.
Тэгээд дээш гарч талх хуваан идэж, хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа.
Харин бид усан онгоцоор Асст түрүүлэн очиж, тэндээс Паулыг усан онгоцондоо авах санаатай байв. Учир нь тэр үүнийг ингэж зохицуулан өөрөө тийшээ явган явж очих санаатай байлаа.