Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 2:47 - Ариун Библи 2013

47 Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

47 Бурханыг магтаж, бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.

Gade chapit la Kopi




Үйлс 2:47
25 Referans Kwoze  

Чуулганууд итгэлээр бэхжиж, өдөр бүр итгэгчдийн тоо нэмэгдсээр байв.


Загалмайн тухай үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мөн.


Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр өдөр гурван мянга орчим хүн нэмэгджээ.


Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй бас алсад байх бүгдийнх бөгөөд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв.


Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана.


Барнаб бол сайн хүн бөгөөд итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн нэгэн байв. Ингээд үй олон Эзэнд нэмэгдэв.


Үүнийг сонссон харийнхан баярлалдаж, Эзэний үгийг алдаршуулан дээдэлж, мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв.


Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.


Тэр урьдаас тогтооснуудаа мөн дуудсан, дуудсануудаа мөн зөвтгөсөн, зөвтгөснүүдээ мөн Тэр алдаршуулсан.


Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа.


Тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олоогүй, бас тохиолдсон зүйлийн улмаас ард олон бүгд Бурханыг алдаршуулсан тул дахин сүрдүүлээд тэр хоёрыг явууллаа.


Элч нар Эзэн Есүсийн амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэд бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан билээ.


ард олон бүгдээрээ Түүний үгийг анхааралтай сонсож байсан тул тэд яаж ч чадахгүй байлаа.


Үгийг сонсогсдоос олноороо итгэсэн ба тоо нь таван мянга орчим болжээ.


Шавь нарын тоо олширсон өдрүүдэд гректэнгүүдийн зүгээс өдөр тутмын хүнс түгээлтдээ тэдний бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй байгаа талаар еврейчүүдийн эсрэг гомдол гонгиноон болжээ.


Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олноороо энэхүү итгэлд дуулгавартай болж байлаа.


Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар амар тайван байж, чуулган босгон байгуулагдаж, Эзэнээс эмээхүй хийгээд Ариун Сүнсний дэмээр амьдран, олширч өссөөр байв.


Луддад болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм.


Эзэний мутар тэдэнтэй хамт байсан ба үй олон итгэж, Эзэн өөд эргэж байлаа.


Икониумд тэд иудейчүүдийн синагогт цугтаа орж, тийнхүү ярьсанд иудейчүүд ч, грекүүд ч үй олноороо итгэцгээв.


Тэр хотод тэд сайнмэдээг тунхаглан, олон хүнийг дагалдагч болгоод Лустр, Икониум болон Антиох уруу буцахдаа


Тэднээс олонх нь мөн Грекийн хэсэг нэр хүнд бүхий эрчүүд, эмэгтэйчүүд итгэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite