Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 2:28 - Ариун Библи 2013

28 Өөрт минь Та амийн замыг мэдүүлж, Өөрийнхөө оршихуйгаар надад баяр хөөрийг дүүргэнэ” гэсэн байдаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Та Надад амийн замыг мэдүүлж, Өөрийнхөө оршихуйд Намайг баяраар дүүргэнэ” гэсэн.

Gade chapit la Kopi




Үйлс 2:28
14 Referans Kwoze  

Өөрт минь Та амийн замыг таниулна Өөрийн тань оршихуйд л баяр хөөр дүүрэн Таны баруун мутарт Баяр жаргал үүрд байдаг.


Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ? Яагаад чи миний дотор үймэрнэ вэ? Бурханд найд, Учир нь Түүний оршихуйн авралын төлөө Би Түүнийг дахин магтах болно


ЭЗЭН, надад замуудаа мэдүүлээч! Жимүүдээ надад зааж өгөөч!


Учир нь Та түүнийг Мөнхөд ерөөлтэй болгодог. Та түүнийг Өөрийнхөө оршихуйд Баяр баясгалантай болгодог.


Итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч болох Есүс өөд харцгаая. Тэрээр өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм.


Миний хувьд би зөв шударгаар Таны нүүрийг харна Би сэрэхдээ Таны дүр төрхөнд сэтгэл хангалуун байна.


Тэр эм уруу явагсад эргэж үл ирнэ Тэд амийн харгуйг ахиж эс олно.


Би шударга ёсны харгуйгаар, шударга шүүлтийн жимээр явдаг нь


Тэр Танаас амь гуйсанд Та түүнд мөнхийн мөнхөд Урт удаан насыг өгсөн юм.


Есүс —Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.


Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй, Ариун Нэгэндээ ялзралыг үзүүлэхгүй.


Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдаад, булш нь өдгөөг хүртэл бидний дунд байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite