Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 2:11 - Ариун Библи 2013

11 крэтчүүд, арабууд бид нар Бурханы аугаа үйлсийн тухай тэдний яриаг өөр өөрийн хэл дээр сонсоцгоолоо гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 кретийнхэн, арабууд болох бид Бурханы агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрсдийн төрөлх хэл дээр сонсоцгоолоо гэв.

Gade chapit la Kopi




Үйлс 2:11
36 Referans Kwoze  

өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнсүүдийг ялгах, нөгөөд нь олон янзын хэл ярихуйг, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна.


Аяа, ЭЗЭН, бурхдаас хэн нь Тан лугаа адил Ариун нь үлэмжийн, Алдар нь аймшигт, Үйлс нь гайхамшигтай вэ?


Бурхан бас хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр гэрчилсэн билээ.


Тэдний өөрсдийнх нь нэг эш үзүүлэгч “Крэтчүүд худалч, ёрын араатнууд, залхуу ходооднууд юм” гэж хэлжээ.


Арабын бүх хаан мөн цөлд оршин суудаг харийн хүмүүсийн бүх хаан,


Ингэх нь талархлын дууг би сонсгож, Таны бүх гайхамшигт үйлсийг өгүүлэхийн тулд буюу.


Тэрээр ухааршгүй агуу зүйлс хийгээд Тоо томшгүй гайхамшгуудыг бүтээж байдаг.


Би чамайг Крэтэд үлдээсэн нь чи дутагдсаныг гүйцээж, миний чамд зааварласнаар хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм.


Тэр зогсоол нь өвөлжихөд тохиромжгүй байсан тул олонх нь тэндээс гарч, чадвал Фойник хэмээх зүүн өмнө ба зүүн хойш харсан Крэтийн зогсоолд хүрч, өвөлжих санаа гаргажээ.


Салхи биднийг урагш явуулахгүй байсан тул бид олон хоног удаан хөвсөөр Книдэд арай гэж хүрэв. Тэгээд бид Салмоны өмнөх Крэтийн нөмрөөр хөвлөө.


“Зэлүүд өндөрлөгүүд уруу нүдээ өргөн хар даа. Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ? Цөлд сууж буй Араб шиг чи тэднийг хүлээн замын хажуугаар сууж, Энэ нутгийг садарлалаараа бас хилэнцэт явдлаараа бузартуулав.


Энэ нь бас түг түмдийн ЭЗЭНээс ирсэн бөгөөд Зөвлөгөө нь гайхамшигтай, Мэргэн ухаан нь агуу их билээ.


ЭЗЭН Та миний Бурхан! Би Таныг өргөмжлөн Таны нэрд талархал өргөнө. Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа Төгс итгэмжтэйгээр гүйцэтгэв.


Хэзээ ч тэнд хүн эс оршин сууж, Үеэс үед үл амьдарна. Арабууд тэнд майхнаа эс барина, Хоньчид сүргээ үл хотлуулна.


Агуу гайхамшгуудыг ганцаар үйлдэгч Түүнд талархагтун, Түүний хайр энэрэл мөнхийнх.


Тэрээр дурсагдахаар гайхамшгуудаа үйлджээ. ЭЗЭН нигүүлсэнгүй болоод өрөвч.


Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун!


Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун!


Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун!


Түүний яруу алдрыг үндэстнүүдэд тунхаглаж, Түүний гайхамшигт үйлсийг бүх ард түмнүүдийн дунд яригтун!


Аяа ЭЗЭН, тэнгэрс Таны гайхамшгуудыг магтана. Ариун хүмүүсийн чуулганд Таны итгэмжтэйг бас магтана.


Тэдгээрийг хүүхдүүдээс нь бид нуухгүй. Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаалыг, Түүний хүч чадал Үйлдсэн гайхамшигт ажлуудыг нь тунхаглан ярина.


ЭЗЭНий үйлсийг би санана, Эрт үеийн гайхамшгуудыг тань үнэхээр санана.


Бурхан, Та залуугаас минь эхлэн Намайг сургасан. Эдүгээ хүртэл би Таны гайхамшигт үйлсийг тунхагладаг.


Бурхан ЭЗЭН минь, Таны үйлдсэн олон гайхамшгууд Бидэнд хандсан Таны бодлууд олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй Би тэдгээр гайхамшгуудыг зарлан хэлье гэсэн ч Тэд тоолшгүй олон.


Бурхан түүнд филистчүүдийн эсрэг, Гур-баалд амьдарч байсан арабуудын эсрэг мөн меуничүүдийн эсрэг дайтахад туслав.


Филистчүүдээс Иехошафатад бэлэг сэлт болон алба гувчуурт мөнгө авчрав. Мөн арабууд түүнд долоон мянга долоон зуун хуц, долоон мянга долоон зуун ухнатай сүрэг авч иржээ.


Үүнээс гадна худалдаачид, наймаачдын орлогоос, Арабын бүх хаадаас мөн орон нутгийн захирагчдаас алт авдаг байв.


Эдүгээ Хагар нь Араб дахь Синаи уул бөгөөд одоогийн Иерусалимтай дүйцдэг. Учир нь хүүхдүүдийнхээ хамт тэр боолчлолд байна.


Иерусалим уруу, надаас өмнө элч байсан тэр хүмүүс уруу ч явсангүй, харин Арабт очоод, Дамаскт дахин нэг эргэж ирсэн.


Арабын тухай зөн. Деданчуудын жинчид ээ! Та нар Арабын шигүү ойд хоноглох ёстой.


Бурхан чуулганд нэгдүгээрт элч нар, хоёрдугаарт эш үзүүлэгчид, гуравдугаарт багш нар, дараа нь гайхамшиг үйлдэхүй, дараа нь эдгээх бэлгүүд, туслахуй, удирдахуй ба олон төрлийн хэл ярихуйг тавьжээ.


Фруг, Памфул, Египет ба Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд бас шинэ итгэлтнүүд,


Тэд бүгд гайхшран алмайрсаар өөр хоорондоо —Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв. —


Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж эхэлсэнд тэд хүссэнээр болох нь гэж санаад зангуугаа татаж, Крэтийн дагуу хөвөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite