1 Пентэкостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа.
1 Пентекостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газарт цугласан байлаа.
Ингэх нь бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханыг та нар санаа нийлж, ам нэгдэн алдаршуулахын тулд юм.
адил сэтгэж, адил хайртай байж, нэгдэн, нэгэн бодолтой байж, баярыг минь гүйцээ.
Христийн сайнмэдээнд л зохистой амьдар. Тэгвэл би ирээд, та нарыг харлаа ч эсвэл байхгүй байлаа ч та нарыг сайнмэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож
Гэвч би Ефес хотод Пентэкост хүртэл байх болно.
Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм.
Итгэсэн олон, нэг зүрх, сэтгэлтэй байсан ба тэдний хэн нь ч өөртөө байгаагаа минийх гэсэнгүй, харин тэдний бүх юм нийтийнх байв.
Чи талбайд тарьсан хөдөлмөрийнхөө анхны үр жимсээр Ургацын баярыг сахь. Мөн чи хөдөлмөрийнхөө үр жимсийг хураахдаа жилийн эцэст Ургац хураалтын баярыг сахь.
Паул боломжтой бол Пентэкостын өдөр Иерусалимд байх гэж яарч байсан тул Азид цаг алдахгүйн үүднээс Ефесийг өнгөрч явахаар болжээ.
Тэд үүнийг сонсоод, Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар өгүүлрүүн —Өө, Эзэнтэн! Тэнгэр, газар, тэнгис болон түүн доторх бүхнийг бүтээсэн нь Та билээ.
Тэд сайныхаа төлөө болон өөрсдийн дараах үр хүүхдүүдийнхээ төлөө Надаас үргэлж эмээхийн тулд Би тэдэнд нэг зүрх, нэг замыг өгнө.
Долоо хоногуудын буюу буудайн ургацын анхны үрийн баярыг тэмдэглэ. Мөн жилийн эцэст ургац хураалтын баярыг тэмдэглэ.
Элч нарын гараар ард олны дунд олон тэмдэг болон гайхамшиг үйлдэгдэж байв. Тэд Соломоны гэгдэх танхимд бүгд санаа нэгтэй байлаа.
ЭЗЭНий үгээр хаан хийгээд ноёдын тушаасныг гүйцэтгэх нэг зүрх сэтгэлийг тэдэнд өгөхийн тулд Бурханы мутар Иудагийн дээр бас байсаар байв.
Харагтун, ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь Хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!
Бүрээчид болон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан алдаршуулахаар дуугаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган дуу хоолойгоо тэд өргөж, “Тэрээр сайн! Түүний хайр энэрэл үүрдийнх!” гэж ЭЗЭНийг магтан дуулах үед уг өргөө, ЭЗЭНий өргөө үүлээр дүүрэв.
Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хооллоцгоон,
Иохан усаар баптисм хүртээдэг байсан бол харин та нар ойрын өдрүүдэд Ариун Сүнсээр баптисм хүртэх болно” гэжээ.
Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно гэв.
Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргив. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьцгаав.