9 Эзэн шөнө нь Паулд үзэгдлээр дамжуулан —Бүү ай. Харин ярь. Бүү дуугүй бай.
9 Шөнө нь Эзэн Паулд үзэгдлээр дамжуулан —Бүү ай. Үргэлжлүүлэн яригтун. Битгий дуугүй бай.
Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон —Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.
Шөнө нь Паулд нэгэн македони хүн үзэгдлээр гарч ирээд “Македонид ирж бидэнд туслаач” гэж гуйсан ажээ.
Харин та нарын мэдсэнчлэн бид урьд нь Филиппойд зовж, жанчигдсан ч маш их эсэргүүцэл дунд Бурханы сайнмэдээг та нарт ярих зориг Бурхан дотор бидэнд байсан юм.
Тэгэхэд би, Иаковт гэмт үйлдлийг нь, Израильд нүглийг нь мэдүүлэхийн тулд Хүч чадлаар, ЭЗЭНий Сүнсээр, Шүүлт, эр зоригоор дүүрэн байна.
Одоо бүсээ бүсэлж, босон Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно.
Босоод, их хот Ниневе уруу очиж, Миний чамд айлдах тунхгийг тунхагла гэжээ.
“Чангаар хашхирагтун. Бүү тогтоон барь. Хоолойгоо бүрээ мэт өндөрсгөн Ард түмэнд маань гэмт үйлдлийг нь, Иаковын гэрт нүглийг нь мэдүүлэгтүн.
би Түүнийг харсан ба Тэр надад “Түргэл, Миний тухай гэрчлэлийг чинь тэд хүлээж авахгүй учраас Иерусалимаас шалавхан гар” гэж айлдав.
Дамаскт Ананиа гэгч нэгэн дагалдагч байлаа. Эзэн түүнд үзэгдлээр —Ананиа гэж айлдахад тэр —Үзэгтүн, би энд байна, Эзэн гэв.
Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамайг хорлох гэж гар хүрэхгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв.
Би эрх чөлөөтэй биш гэж үү? Би элч биш гэж үү? Би Эзэн Есүсээ хараагүй гэж үү? Та нар Эзэн доторх миний ажил биш гэж үү?
Дуудахад минь Та ойртон ирээд “Бүү ай!” гэж наддаа бас айлдав.