Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 18:26 - Ариун Библи 2013

26 Синагогт тэр зоригтой ярьж эхлэв. Харин Прискила, Акул нар түүнийг сонсоод, авч гаран түүнд Бурханы замыг нарийн тайлбарлаж өгөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Синагогт тэр зоригтой ярьж эхлэв. Харин Прискила, Акул нар түүнийг сонсоод хажуу тийш нь авч гараад, түүнд [Бурханы] замыг улам ч зөв тайлбарлаж өгөв.

Gade chapit la Kopi




Үйлс 18:26
23 Referans Kwoze  

Тиймээс Христийн тухай балчир ойлголтыг орхиж, төлөвшилд тэмүүлцгээе. Түүнчлэн үхлийн үйлсээсээ гэмших, Бурханд итгэх,


Нүд “Чи надад хэрэггүй” гэж гарт эсвэл толгой “Та нар надад хэрэггүй” гэж хөлд хэлж чадахгүй юм.


Апол бол Эзэний замаар сургагдсан нэгэн бөгөөд гагцхүү Иоханы баптисмыг мэддэг байсан ч гал цогтой сүнсээр Есүсийн тухай үнэн зөв ярьж, сургадаг байв.


Тиймээс тэд Эзэнд найдан зоригтой ярьж, тэнд нэлээд хугацаагаар байжээ. Эзэн, тэдний гараар дамжуулан гайхамшиг, тэмдгүүдийг соёрхож, Түүний нигүүлслийн үгийг гэрчилж байлаа.


Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөр аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.


Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дунд хэн нэг нь энэ үед өөрийгөө мэргэн гэж боддог бол тэр нь мэргэн болохын тулд мунхаг болог.


Ингээд тэд түүнтэй өдөр болзож, түүний байсан газар олуулаа цуглахад Паул өглөөнөөс үдэш болтол тэдэнд Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлав.


тэр —Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн чадах билээ? гээд Филипийг тэргэндээ суухыг гуйв.


Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаал Бурханаас уу эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ.


Тэгээд Тэр, Мосегээс эхлэн бүх эш үзүүлэгчид, бүх Бичвэрт Өөрийнх нь тухай юу хэлснийг тэдэнд тайлбарлав.


“Би та нарт хэлье. Хэнд байна, түүнд илүү ихээр өгөгдөнө. Харин хэнд байхгүй байна, түүнд байгаа нь хүртэл түүнээс хураагдана.


Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хүн тийш ер орохгүй гэжээ.


“Чангаар хашхирагтун. Бүү тогтоон барь. Хоолойгоо бүрээ мэт өндөрсгөн Ард түмэнд маань гэмт үйлдлийг нь, Иаковын гэрт нүглийг нь мэдүүлэгтүн.


Мэргэн зэмлэл дуулгавартай чихэнд Алтан ээмэг, алтан гоёл мэт буюу.


Мэргэнд соёрх Тэрээр улам мэргэн болно. Зөвтийг сурга, Тэрээр мэдлэгээ арвижуулна.


Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг.


Хэрэв хэн нэгэн өөрийгөө ямар ч зүйлийг мэддэг гэж боддог бол тэрээр мэдэх ёстойгоо мэдээгүй л байна.


Паул олон өдөр тэнд байгаад, ах дүү нартай салах ёс гүйцэтгэн, усан онгоцонд сууж Сирийг зорив. Прискила, Акул хоёр түүнтэй хамт байв. Кенхрейд байхдаа Паул ам өчгөөсөө болж үсээ авахуулжээ.


Тэрээр синагогт орж, гурван сарын турш зоригтой ярин Бурханы хаанчлалын тухай сургамжлан ятгалаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite