Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 16:15 - Ариун Библи 2013

15 Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэний дараа —Та нар намайг Эзэнд итгэмжит гэж үзэж байгаа бол манайд ирж байгаач гэж ятгаснаар биднийг дийлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэний дараа —Хэрэв та нар намайг Эзэнд итгэмжит гэж үзэж байгаа бол, манайд ирж байгаач хэмээн ятгаснаар биднийг дийлэв.

Gade chapit la Kopi




Үйлс 16:15
32 Referans Kwoze  

Чамайг болон гэрийнхнийг чинь бүгдийг нь аврах үгийг тэр чамд ярина гэхийг хэрхэн харснаа бидэнд ярив.


Гаднынханд зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэрэлчүүдийг мэдэлгүй зочилсон юм.


Хуяг шөнийн цагаар тэднийг гарган шархыг нь угаагаад, тэр даруй өөрөө болон бүх гэрийнхэн нь баптисм хүртэв.


Тэд Түүнийг ятган —Бидэнтэй хамт байгаач. Нар хэдийнээ хэвийж орой болж байна гэж хэлэхэд нь Есүс тэдэнтэй байхаар болж, гэрт оров.


Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд Лотынд очиж гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн, исгээгүй талх барьж өгсөнд тэд идэцгээв.


Тиймээс тийм хүмүүсийг бид дэмжих учиртай. Тэгснээр бид үнэний хамтран зүтгэгч болох билээ.


Хайрт минь, чи ах дүүгийнхээ төлөө, ялангуяа гаднынхны төлөө аливааг хийхдээ итгэмжтэй зүтгэж байгаа юм байна.


Энэ нь Бурханы жинхэнэ нигүүлсэл гэдгийг би та нарт гэрчилж, сургамжлан бидний итгэмжит ах дүү болох (би тэгж үздэг) Силуанаар дамжуулан товчхон бичлээ. Энэ нигүүлсэлд бат зогс.


Иймд чи намайг хамтрагч гэж тооцож байгаа бол намайг хүлээн авахын адил түүнийг ч хүлээн ав.


Та нар зүрхэнд минь байдаг тул та бүгдийн талаар ингэж бодох нь надад зөв юм. Намайг сайнмэдээг хамгаалан батлахад ч, хүлээстэй байхад ч та бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ.


Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паулаас [Ефест байгаа] ариун хүмүүст болон Христ Есүс дэх итгэмжитнүүдэд.


Тиймээс бид боломжтой үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе.


Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг ийм байдалд хүргэсэн шүү дээ. Үнэндээ та нар намайг магтах ёстой байсан. Учир нь би хэн ч биш боловч тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй.


Христийн хайр биднийг албаддаг. Учир нь Нэг нь бүгдийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан.


Намайг болон бүх чуулганыг зочлогч гэрийн эзэн Гаи та нарт мэнд хүргэж байна. Хотын сан хөмрөгийн нярав Ераст, дүү Куарт нар та нарт мэнд хүргэж байна.


Хэн нэгэн нь та нар дээр ирэхдээ энэ сургаалыг авчрахгүй бол, түүнийг гэртээ бүү оруул, бүү мэндэл.


Синагогийн тэргүүн Крисп бүх гэрийнхнийхээ хамт Эзэнд итгэж бас Коринтынхон үгийг сонсоод олноороо итгэж, баптисм хүртэцгээж байлаа.


Тэгээд тэрээр тэргийг зогсоохыг тушаан тэд хоёул ус уруу орж, Филип түүнд баптисм хүртээжээ.


Харин Бурханы хаанчлал болон Есүс Христийн нэрийн тухай сайнмэдээг тунхагласан Филипт итгэсэн эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч баптисм хүртэж байлаа.


эзэн нь боолдоо «Зам, хашаа хавиар яв. Гэрийг минь дүүрэн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир.


Эш үзүүлэгчийн нэрээр эш үзүүлэгчийг хүлээн авах хэн боловч эш үзүүлэгчийн шагналыг хүлээн авна. Зөвт хүнийг зөвт хүний нэрээр хүлээн авах хэн боловч зөвт хүний шагналыг хүлээн авна.


Нэгэн өдөр Елиша Шунем уруу явлаа. Тэнд нэгэн чинээлэг эмэгтэй байсан бөгөөд тэр түүнийг хоол зооглогтун гэж ятгав. Ингээд Елиша тэр газраар өнгөрөн явах болгондоо тэднийд хооллодог болжээ.


Харин Саул үүнээс татгалзан —Би идэхгүй гэв. Гэвч түүний зарц нар өнөөх эмэгтэйн хамт түүнийг ятгасанд Саул тэдний үгийг сонсов. Тэрээр газраас босож дэвсгэр дээр суулаа.


Бурхан надад нигүүлсэнгүй хандсан бөгөөд миний эд хөрөнгө хангалттай учир танд зориулж авчирсан бэлгийг минь хүлээн авна уу? гэж хичээнгүйлэн гуйсанд Есав зөвшөөрчээ.


нүглээ улайн, Иордан голд түүгээр баптисм хүртэж байв.


Тэд —Эзэн Есүст итгэгтүн. Чи болон гэрийнхэн чинь ч аврагдана гэлээ.


Тийнхүү тэр тэднийг гэртээ авчран дайлж, гэр бүлээрээ Бурханд итгэсэндээ хөөрөн баярлаж байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite