Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 13:36 - Ариун Библи 2013

36 Давидын хувьд тэр тухайн үедээ Бурханы зорилгод үйлчилж байгаад нойрсож, эцэг өвгөдийнхөө дунд тавигдан, ялзралыг үзсэн ажгуу.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

36 Давидын хувьд гэвэл, тэр тухайн үедээ Бурханы зорилгод үйлчилж байгаад нойрсон, эцэг өвгөдийнхөө дунд тавигдаж, ялзралыг үзсэн ажгуу.

Gade chapit la Kopi




Үйлс 13:36
33 Referans Kwoze  

Ах дүү нар аа, өвөг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, оршуулагдаад, булш нь өдгөөг хүртэл бидний дунд байна.


Тэгээд Давид эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод тавигдсан билээ.


Тэгээд Бурхан түүнийг зайлуулан, тэдэнд Давидыг хаан болгож өгсөн. Түүний тухай Тэрээр гэрчилж, “Бүх хүслийг минь биелүүлэх зүрх сэтгэлийн минь дагуух хүн, Иессийн хүү Давидыг Би олсон” гэсэн байдаг.


Чиний өдрүүд гүйцэж, чи эцэг өвгөдийнхөө хамт нойрсох үед Би чиний биеэс гарах үрийг чинь чиний дараа босгож, түүний хаанчлалыг бэхжүүлнэ.


Ийнхүү Давид бүх Израилийн хаан болж, тэрээр ард түмнээ зөв шударгаар засаглав.


Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно.


Үүний дараа Тэр таван зуу гаруй ах дүү нарт нэг мөчид үзэгдсэн бөгөөд одоо болтол тэдний олонх нь амьд байна. Харин зарим нь нойрсжээ.


Есүс —Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд —Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхийрсөн байгаа гэж хэлэв.


Тэд хонь шиг Үхэгсдийн оронд товлогдож, Үхэл тэднийг хоньчлох болой. Чигч шударга нэгэн тэднийг өглөөд захирна. Хадан дүрс нь барагдах бөгөөд Үхэгсдийн орон тэдний Оршин суух газар болно.


Энэ нь тэр нэгэн, булшийг үзэхгүй Мөнхөд амьдрахын тулд юм.


Тэд хамтдаа шороон дотор хэвтэж, тэднийг өт шавна.


Нүхийг “Эцэгээ” Өтийг “Ээж, эгчээ” гэвэл


Ингээд Уззиа эцэг өвгөдийнхөө хамт нойрссонд, тэд —Тэр уяман өвчтэй гээд, түүнийг хаадад харьяалагдах булшны гадна талбайд эцэг өвгөдийнх нь хамт нутаглуулжээ. Түүний хүү Иотам оронд нь хаан болов.


Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Давидын хотод эцэг өвгөдтэйгөө тавигдсан бөгөөд түүний хүү Иехорам залгамжлан хаан болов.


Рехобоам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод эцэг өвгөдийнхөө дэргэд тавигджээ. Хүү Абиа нь түүний оронд хаан болов.


Соломон эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүнийг эцэг Давидынх нь хотод тавьжээ. Хүү Рехобоам нь түүний оронд хаан болов.


Чиний өдрүүд гүйцэж чи эцэг өвгөддөө одох үед Би чиний үрийг, хөвгүүдийн чинь нэгийг чиний дараа босгож түүний хаанчлалыг бэхжүүлнэ.


Чи газар шороондоо буцталаа Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ.


Ах дүү нар аа, нойрсогчдын талаар та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна. Эс бөгөөс та нар найдваргүйчүүдийн адил гашуудах вий.


Учир нь би Бурханы бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь үгүй билээ.


Тэгээд өвдөг сөхрөн, чанга дуугаар —Эзэн, энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж хашхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.


Урьд Саулыг хаан байх үед ч та Израилийн цэргийг удирддаг байсан. Тэгээд ЭЗЭН, таны Бурхан “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Миний ард түмэн Израилийн удирдагч болно” гэж танд айлдсан гэж хэлцгээв.


Түүний өдөр хоногууд эд баялаг, нэр хүндээр дүүрэн байж сайхан өндөр наслаад үхэв. Түүний хүү Соломон түүний оронд хаан болов.


Түүнийг алсан явдлыг Саул сайшааж байлаа. Тэр өдөр Иерусалим дахь чуулганы эсрэг хүчтэй хавчлага өрнөв. Элч нараас бусад нь бүгд Иудей ба Самарийн нутгуудаар тархав.


Таван талант авсан нь тэр даруй явж, түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмж олов.


Swiv nou:

Piblisite


Piblisite