Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 11:19 - Ариун Библи 2013

19 Стефаны улмаас өрнөсөн хавчлагаас болж тархагсад иудейчүүдээс өөр хэнд ч үгийг ярилгүйгээр Фойник, Кипр мөн Антиох хүртэл явсан ажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Стефанаас өрнөсөн хавчлагын улмаас тархагсад иудейчүүдээс өөр хэнд ч үгийг ярилгүйгээр Фойник, Кипр, мөн Антиох хүртэл явсан ажээ.

Gade chapit la Kopi




Үйлс 11:19
22 Referans Kwoze  

Бид Фойник явах усан онгоц олж, суугаад явав.


Паул, Барнаб хоёр Антиохт үлдэж, бусад нөхдийн хамтаар Эзэний үгийг тунхаглан зааж байлаа.


Тэгээд элч нар, ахлагчид болон бүхэл чуулганыханд ах дүүсийн дунд тэргүүлэгч эрчүүд болох Барсаб хэмээх Иуда, Силас нарыг өөрсдийнхөн дотроосоо сонгож, Паул, Барнаб хоёрын хамт Антиох уруу илгээх нь зүйтэй санагджээ.


Ийнхүү чуулганаар илгээгдсэн тэд Фойник, Самариар орохдоо, харийнхан Эзэнд эргэсэн тухай ярьж бүх ах дүү нарт үлэмж баяр баясал авчрав.


Элч нарт Барнаб (орчуулбал «Тайвшралын хүү») гэж нэрлэгддэг, Кипрээс гаралтай Леви овгийн Иосеф


Харин Кефийг Антиохт ирэхэд би түүнийг нүүрэн дээр нь эсэргүүцэв. Учир нь тэр буруутан болоод байлаа.


Бидэнтэй хамт Кайсари хотын дагалдагчдын зарим нь явсан бөгөөд биднийг хуучин дагалдагч Киприйн Мнасоныд буудаллуулахаар хүргэж өгөв.


Тэр Кайсарид буугаад явж, чуулганыхны амар мэндийг асуучихаад Антиох явав.


Хурц санал зөрөлдсөний улмаас тэд бие биенээсээ салж, Барнаб Маркийг дагуулан Киприйг зорин усан онгоцоор явжээ.


Паул, Барнаб хоёр зоригтойгоор ярьж —Бурханы үг эхлээд та нарт л яригдах ёстой байв. Гэтэл та нар үүнийг эсэргүүцэж, өөрсдийгөө мөнх амийг авах зохисгүй гэж үзэж байгаагаас хойш, үзэгтүн, бид харийнхан уруу эргэв.


Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдсэн тэд Селюкт ирж, тэндээсээ Кипр уруу усан онгоцоор явав.


Антиох дахь чуулганд эш үзүүлэгч мөн багш нар байв. Тэд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, захирагч Херодтай хамт өсөж торнисон Манаен, Саул нар болой.


Бурхан, зарцаа босгоод Түүнийг эхлээд та нарт илгээсэн нь хүн нэгбүрийг хорон муу замаас нь эргүүлж та нарыг ерөөхийн тулд билээ.


иудейчүүд өөр хоорондоо —Бидэнд олдохгүй хаашаа Тэр явах юм бол? Грекүүдийн дунд тархсан иудейчүүд дээр очиж, грекүүдэд заах юм болов уу?


Харин Израилийн гэрийн төөрсөн хоньд дээр оч.


Энэ саналыг хамаг олон дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын шинэ итгэлтэн Никол нарыг сонгожээ.


Харин тэдний зарим нь буюу Кипр болон Курений хүмүүс Антиохт ирээд гректэнгүүдтэй ч ярьж, Эзэн Есүсийг тунхаглаж байв.


Тэдний тухай яриа Иерусалим дахь чуулганы сонорт хүрч, тэд ч Барнабыг Антиох хүртэл явуулахаар илгээв.


гүйцээсэн ажлынх нь төлөө Бурханы нигүүлсэл өгөгдөж байсан Антиох уруу тэндээсээ усан онгоцоор гарав.


Илгээгдсэн тэд Антиохт хүрч, итгэгч олныг цуглуулж захидлыг гардуулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite