25 Петрийг орж ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв.
25 Петрийг үүдэн дээр нь ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв.
Намайг тэнгэрэлчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад —Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүллэгийн сүнс мөн гэв.
Үзэгтүн, нэгэн уяман өвчтөн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж —Эзэн минь, Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэхэд
Тэгээд Небухаднезар хаан нүүрээрээ унан, Даниелд мөргөөд, түүнд зориулан тахил өргөж, анхилуун утлага уугиулахыг тушаав.
Гэвч надад энэ нууц илчлэгдсэн нь надад буй мэргэн ухаан аливаа амьд биетийнхээс илүү гэснийх бус, харин энэ тайллыг хаан танд мэдүүлэхийн тулд мөн таныг зүрхэн дэх бодлуудаа ойлгоосой гэснийх юм.
Завин дээр байгсад Түүнд мөргөж —Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.