Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 9:6 - Ариун Библи 2013

6 Гэтэл үхсэн хүнээс болж бузартсан хэсэг хүн тэр өдөр Алгасалыг сахиж чадсангүй. Тиймээс тэд Мосе, Аарон нарын өмнө тэр өдөр ирээд,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Гэвч үхсэн хүнээс болж бузартсан хэсэг хүн тэнд байсан тул тэд тэр өдөр Дээгүүр Өнгөрөх баярыг сахиж чадсангүй. Тиймээс тэд тэр өдөр Мосе, Аарон нарын өмнө ирээд,

Gade chapit la Kopi




Тооллого 9:6
16 Referans Kwoze  

Тэд уулзалтын майхны үүдэнд Мосегийн өмнө, тахилч Елеазарын өмнө, удирдагчид болон даяар хотол түмний өмнө зогсоод —


Мосе хадам эцэгтээ —Учир нь ард түмэн Бурханаас асуухаар над дээр ирдэг.


Мөн илдээр алагдсан нэгэнд хээр талд байхдаа хүрсэн эсвэл үхсэн нэгэнд эсвэл хүний яс, булшинд хүрсэн хэн нэгэн байвал тэр хүн долоо хоног бузартсан байх болно.


Аливаа хүний цогцост хүрсэн хүн нь долоо хоног бузартсан байх ажгуу.


Уяман өвчтэй, шүүрдэстэй мөн үхсэн хүнээс болж бузартсан аливаа хүнийг хуарангаас гадагш гарган явуулахыг Израилийн хөвгүүдэд тушаагтун.


Тэд Есүсийг Каиафынхаас амбан захирагчийн ордонд аваачив. Тэгэхэд эрт байлаа. Тэд биеэ бузарлахгүй байж Алгасал баярын зоогийг идэхийн тулд, ордонд орсонгүй.


Цэвэр хүн балууныг аваад усанд дүрж, майхан болон бүх тавилга дээр мөн тэнд байсан хүмүүст мөн ясанд эсвэл алагдсан хүнд эсвэл зүгээр л үхсэн нэгэнд эсвэл булшинд хүрсэн хүн дээр сүрчих ажгуу.


Тэд бүхий л цагт ард түмнийг шүүв. Ярвигтай хэргийг тэд Мосед авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүв.


Одоо намайг сонс. Би чамд зөвлөгөө өгье. Бурхан чамтай хамт байг. Чи ард түмний төлөө Бурханы өмнө байж, хэрэг заргуудыг Бурханд авчир.


Мосе тэдний хэргийг ЭЗЭНий өмнө аваачив.


Гишүү түүж байхад нь түүнийг олсон хүмүүс түүнийг Мосе, Аарон ба даяар хотол түмэн дээр авчрав.


Тэгэхэд израиль эмэгтэйн хүү ЭЗЭНий нэрийг доромжлон хараасанд тэд түүнийг Мосед аваачлаа. (Түүний эхийн нэрийг Шеломит гэх бөгөөд тэрээр Дан овгийн Дибрийн охин байлаа.)


Түүнчлэн аливаа үхсэн хүнд ойртох, эцэг эхийнхээ төлөө ч өөрийгөө бузарлах ёсгүй.


тэд түүнд —Бид үхсэн хүнээс болж бузартсан. Гэвч Израилийн хөвгүүдийн дотор тогтоогдсон цагт нь ЭЗЭНий өргөлийг авчрахыг юунд бидэнд хориглов? гэлээ.


Майхан дотор хүн үхэх үеийн хууль нь ийм билээ. Майханд орсон хүн бүр болон майханд байсан хүн бүр долоо хоног бузартсан байх болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite