Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 7:13 - Ариун Библи 2013

13 Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

Gade chapit la Kopi




Тооллого 7:13
23 Referans Kwoze  

Тоологдсон хүн бүр нь ариун газрын шекелээр хагас шекелийг (шекел нь хорин гератай тэнцүү) өгөх ёстой. Хагас шекел нь ЭЗЭНд хандив болох юм.


Хэн нэг нь ЭЗЭНд өргөл болгон идээн өргөлийг өргөх аваас өргөл нь сайн гурилынх байх бөгөөд тэр үүн дээр тос асган, дээр нь гүгэл тавиг.


Ширээн дээрх шижир алтан хэрэгслүүд буюу утлагад зориулсан таваг, хундага, ундаан өргөлд зориулсан хул аяга, ваар сав мэтийг тэрээр шижир алтаар хийжээ.


Чи утлагад зориулан таваг, хундага, ундаан өргөлд зориулан хул аяга, ваар сав хий. Эдгээрийг шижир алтаар хий.


Толгойг нь охинд царан дээр авчирч өгсөнд тэрээр эхдээ аваачив.


Охин, эхийнхээ ятгалгаар —Баптисч Иоханы толгойг царан дээр тавиад надад өгөөч гэжээ.


Тэр өдөр морьдын хонхнууд дээр “ЭЗЭНД АРИУН” гэж сийлэгдсэн байх болно. ЭЗЭНий өргөөн дэх хоолны тогоонууд нь тахилын ширээний өмнөх хулнууд мэт байна.


Белшазар дарсанд халаад, Иерусалимын сүмээс эцэг Небухаднезарынхаа авчирсан алт, мөнгөн жүнзнүүдээр хаан, түүний ихэс дээдэс, хатад, татвар эмсийг уулгахаар тэдгээрийг авчруулахыг тушаав.


Ахлах хамгаалагч бас цэвэр алт болон мөнгөөр хийгдсэн хулнууд, галын хоргууд, угаагуурууд, тогоонууд, дэнлүүний тавиурууд, хайруулууд болон ундаан өргөлийн хулнуудыг авч явав.


хаан болон түүний зөвлөхүүд, түүний ноёд болон тэнд байсан израильчууд бүгдээс манай Бурханы өргөөнд зориулан өргөсөн алт, мөнгө, сав суулгууд өргөлүүдийг би тэдэнд жинлэж өгөв.


сав суулга, утгуур, хул аяга болон бүх хэрэгслийг ЭЗЭНий өргөөнд зориулан өнгөлсөн хүрлээр Соломон хаанд Хирам хийж өгсөн болой.


арван тавиур, тавиуруудын дээр арван угаалгын сав,


чи толгой тусбүрд таван шекелийг авах ёстой. Тэдгээрийг чи ариун газрын шекелээр авч (нэг шекел нь хорин гера),


Таны үнэлгээ бүр чинь ариун газрын шекелээр нэг шекел нь хорин гера байх ёстой.


хориос жар хүртэлх насны эрэгтэйг үнэлж байвал та нарын үнэлгээ ариун газрын шекелээр тавин шекел мөнгө байх ёстой.


Анхны өдөр өргөлөө авчирсан нэгэн нь Иуда овгийн Амминадабын хүү Нахшон байв.


Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг,


Өргөл нь ариун газрын шекелээр нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн аяга бөгөөд аль аль нь идээн өргөл буюу тосонд багсарсан сайн гурилаар дүүрэн байв.


ЭЗЭНд өргөлөө авчрагч нэгэн нь хинийн дөрөвний нэг тосонд багсарсан ефагийн аравны нэгэн сайн гурилан идээн өргөлийг авчрах ёстой.


Идээн өргөлд хинийн дөрөвний нэг цохисон тосонд багсарсан ефагийн аравны нэг сайн гурилыг өргөгтүн.


Эдгээрийг тогтоолынх нь дагуу тааламжит үнэр буюу ЭЗЭНд галан тахил болгон шинэ сарын шатаалт тахил болон үүний идээн өргөл, байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл ба эдгээрийн ундаан өргөлүүдээс гадна өргөгтүн.


Swiv nou:

Piblisite


Piblisite