Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 7:10 - Ариун Библи 2013

10 Тахилын ширээг тосолсон өдөр удирдагчид үүнд зориулалтаа авчрав. Тийнхүү удирдагчид тахилын ширээний өмнө өргөлүүдээ барилаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Тахилын ширээг тосолсон өдөр удирдагчид үүнд зориулалтын тахилыг өргөв. Тийнхүү удирдагчид тахилын ширээний өмнө тахилаа өргөв.

Gade chapit la Kopi




Тооллого 7:10
12 Referans Kwoze  

Тэд долоо хоног тахилын ширээний нээлтийн ёслолыг сахиж, дараа нь долоо хоног баяр наадам хийсэн бөгөөд найм дахь өдөр тусгай чуулаан хийв.


Иерусалимын хэрмийн зориулах ёслол дээр лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтан дуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэд газар газраас левичүүдийг хайн олж, Иерусалимд авчрав.


Соломон хаан тахилд хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хонь өргөв. Ингэж хаан болоод бүх ард түмэн ЭЗЭНий өргөөний нээлтийг ёслов.


Соломон, ЭЗЭНд өргөсөн эвийн тахилд хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хонь өргөв. Ингэж хаан болоод Израилийн бүх ард түмэн ЭЗЭНий өргөөний нээлтийг ёслов.


Түшмэд ард олонд “Шинэ байшин бариад, ёслолоо хийгээгүй хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр дайнд амиа алдаж, өөр хүн байшингийнх нь ёслолыг хийх вий.


ЭЗЭН, Та намайг дээшээ өргөсөн учир Дайснууд минь надаас болж баярлаагүй билээ. Таныг би өргөмжилнөм.


Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баярлацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баярлацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.


Мосе асрыг босгож дуусаад, түүнийг тослон, түүнийг ариусгаж мөн бүх хэрэгсэл, тахилын ширээ болон бүх сав суулгыг нь бас тосолж, ариусгасан тэр өдөр


ЭЗЭН, Мосед —Тахилын ширээний зориулалтад өдөр бүр нэг нэг удирдагч өргөлөө авчраг гэв.


Энэ нь тахилын ширээг тосолсон өдөр Израилийн удирдагчдаас үүнд өргөсөн зориулалт байлаа. Үүнд: арван хоёр мөнгөн таваг, арван хоёр мөнгөн аяга, арван хоёр алтан бойпор,


эвийн тахилын нядлах тахилд зориулсан бүх үхэр нь хорин дөрвөн бух бөгөөд жаран хуц, жаран ухна, жаран эр хурга байлаа. Энэ нь тахилын ширээг тосолсны дараа үүнд өргөсөн зориулалт байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite