Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 6:2 - Ариун Библи 2013

2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлтүгэй. “Эр, эм аливаа хүн онцгой ам өчиг болох назирийн ам өчгийг тавьж, өөрийгөө ЭЗЭНд ариусган тусгаарлах аваас

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлтүгэй. “Эр, эм аливаа хүн өөрийгөө ЭЗЭНд зориулахаар Назирын тангараг болох онцгой тангаргийг өргөх аваас,

Gade chapit la Kopi




Тооллого 6:2
21 Referans Kwoze  

Үзэгтүн, чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэр хөвгүүний тэргүүнд тонгорог хүргэж болохгүй. Учир нь тэр эхийн хэвлийд байхаасаа Бурханд зориулагдан тусгаарлагдсан назир хүн болох юм. Тэр филистчүүдийн гараас Израилийг аварч эхэлнэ гэж хэлэв.


Христ Есүсийн боол, дуудагдсан элч Паул, Бурханы сайнмэдээний төлөө тусгаарлагджээ.


Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Яагаад гэвэл Тэрээр Өөрийгөө бүгдийн төлөө тахил болгохдоо үүнийгээ нэгмөсөн хийжээ.


Харин эхийн хэвлийд байхаас минь сонгон тусгаарлаж, нигүүлслээрээ дуудсан Тэрээр намайг таалж,


Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа “«Би тэдний дотор оршино, Би тэдний дунд алхана. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно.


Эзэний өмнө тэр агуу болох бөгөөд дарс ч, сархад ч ер амсахгүй, эхийнхээ хэвлийд байхын л тэр Ариун Сүнсээр дүүрсэн байх болно.


Сувдаг шунахай хүн адайр байх. Саруул ухаан бүрийн эсрэг сөрөх.


Тиймээс би ч мөн энэ хөвгүүнийг ЭЗЭНд зориулсан юм. Энэ хөвгүүн амьд байх цагтаа ЭЗЭНийх болов гэв. Тэр тэнд ЭЗЭНд мөргөв.


Ингээд Самсон түүнд сэтгэлдээ буй бүгдийг уудлан ярьж —Миний толгойд тонгорог хүргэсэн удаагүй. Учир нь би эхийн хэвлийд байхаасаа Бурханы назир хүн байв. Миний үсийг хусвал миний хүч чадал надаас зайлж, би доройтон хүн бүрийн адил болно гэв.


Израилийн хөвгүүдтэй ярин “Хүнд хамаарах үнэлгээний талаар ЭЗЭНд зориулах онцгой ам өчгийг хүн өгөх үед


ЭЗЭН Би ариун бөгөөд та нарыг Би Өөрийнх болгох гэж бусад үндэстнээс салгасан тул та нар Надад ариун байгтун.


Эс тэгвэл би болон Таны ард түмэн мэлмийд тань тааллыг олсон нь юугаар мэдэгдэх вэ? Та бидэнтэй хамт явж байгаагаар бус уу? Тэгвэл би болон Таны ард түмэн бид газрын хөрсөн дээр буй бүх ард түмнээс ялгагдах юм гэв.


Паул олон өдөр тэнд байгаад, ах дүү нартай салах ёс гүйцэтгэн, усан онгоцонд сууж Сирийг зорив. Прискила, Акул хоёр түүнтэй хамт байв. Кенхрейд байхдаа Паул ам өчгөөсөө болж үсээ авахуулжээ.


ЭЗЭН, Мосетэй ярин —


Одоо болгоомжлогтун. Усан үзмийн дарс болон сархдыг ууж үл болно. Бузар идээг ч идэж үл болно.


Харин тэд —Бид дарс уухгүй. Учир нь бидний өвөг эцэг Рехабын хүү Ионадаб бидэнд тушааж, “Та нар болон та нарын хөвгүүд үүрд дарс ууж болохгүй.


Хэрэв эмэгтэй хүн залуу насандаа эцгийнхээ гэрт өөрийгөө үүрэгт хүлээд, ЭЗЭНд ам өчиг өгөх үед


Усан үзмийн модноос гарсан ямар ч юмыг тэр идэж үл болно. Мөн усан үзмийн дарс болон сархдыг ууж үл болно. Бузар идээг идэж болохгүй. Миний түүнд тушаасан бүхнийг тэр эмэгтэй сахиг гэж айлдлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite