Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 5:9 - Ариун Библи 2013

9 Мөн тахилчид өргөх Израилийн хөвгүүдийн ариун зүйлсийн хандив бүхэн нь түүнийх байх юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Мөн тахилчид өргөх Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлгүүдэд хамаарах хандив бүр түүнийх байх юм.

Gade chapit la Kopi




Тооллого 5:9
19 Referans Kwoze  

ЭЗЭНд Израилийн хөвгүүдийн өргөдөг, ариун бэлгүүдийн бүх хандивыг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь ногдол болгон өгсөн. Энэ нь чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх ЭЗЭНий өмнөх мөнхийн давсан гэрээ болой гэв.


Энэ нь хандив учраас Аарон болон түүний хөвгүүдэд зориулан Израилийн хөвгүүдээс өгөх үүрдийн зарлиг болно. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын нядлах тахилаас авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх хандив нь байх юм.


ЭЗЭНд өргөх галан тахилуудаас энэ нь чиний болон хөвгүүдийн чинь хувь учраас та нар үүнийг ариун газарт идэгтүн. Надад ингэж тушаасан юм.


Нүглийн тахилыг өргөсөн тахилч үүнийг идэх ёстой. Үүнийг ариун газарт, уулзалтын майхны хашаан дотор идэх ёстой.


Та нар эвийн тахилуудын нядлах тахилуудаасаа баруун гуяыг хандив болгон тахилчид өгөх ёстой.


Учир нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилуудын нядлах тахилуудаас Би даллах өргөлийн өвчүү болон хандивын гуяыг авч, эдгээрийг Израилийн хөвгүүдээс тахилч Аарон болон түүний хөвгүүдэд улиран үргэлжлэх хувь ногдол болгон өгсөн билээ.


Харин даллан өргөх өвчүү, хандивын гуя зэрэг нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилуудын нядлах тахилуудаас чиний ба хөвгүүдийн чинь хувь болж өгөгдсөн учир чи болон чамтай хамт байдаг хөвгүүд, охид чинь үүнийг цэвэр газарт идэгтүн.


Тэд хандивын гуя, даллан өргөх өвчүүг галаар өргөх өөхтэй хамт ЭЗЭНий өмнө даллан өргөсөөр авчрах ёстой. ЭЗЭНий тушаасан ёсоор энэ нь чамд болон чамтай хамт буй хөвгүүдэд чинь улиран үргэлжлэх хувь ногдол болой гэв.


Харин уг хохирогч хүнд ялын нөхөн төлбөрийг авах хамаатан байхгүй аваас түүнд эвлэрүүллийг хийхээр ашигласан эвлэрүүлгийн хуцны хамт ялын нөхөн төлбөр нь ЭЗЭНд зориулагдан тахилчид очно.


Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тахилч Елеазарт өгөх ЭЗЭНий хандив буюу алба гувчуурыг Мосе өгчээ.


Харин чи өөрт байгаа ариун зүйлсээ, ам өчгийн өргөлөө авч ЭЗЭНий сонгож авсан тэр газарт оч.


Swiv nou:

Piblisite


Piblisite