Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 4:5 - Ариун Библи 2013

5 Хуаран нүүх болоход Аарон ба түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Хуаранг нүүх үед Аарон болон түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой.

Gade chapit la Kopi




Тооллого 4:5
23 Referans Kwoze  

Хоёр дахь хөшигний ард “Ариунаас ариун газар” гэгддэг асар байв.


Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бут үсэрч,


махбод болох хөшгөөрөө дамжуулан Түүний нээсэн шинэ, амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул,


Энэ уулан дээр Тэр Ард түмний нүүрний халхавч, Бүх үндэстний дээгүүр татсан бүтээлгийг залгина.


Эхэнд Иудагийн хөвгүүдийн хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Амминадабын хүү Нахшон дайчдынх нь захирагч байв.


Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын эдлэл бүхнийг бүтээж дуусахад буюу хуаран нүүх болсон үед Кохатын хөвгүүд тэдгээрийг үүрч явахаар ирэх ёстой. Харин тэд ариун юмсад хүрэх ёсгүй, эс бөгөөс тэд үхэх юм. Энэ нь уулзалтын майхан дахь Кохатын хөвгүүдийн ачаа юм.


Чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал.


Дараа нь тэр хөх, ягаан, час улаан даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хийв. Үүний дээр уран хийц болох херубуудыг тэрээр хийв.


Чи утлагад зориулсан тахилын алтан ширээг гэрчлэлийн авдрын өмнө тавиад, асрын үүдний дэлгэцийг тат.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —Хөшигний доторх ариун газарт, авдар дээрх эвлэрүүлгийн тагны өмнө тэрээр хэзээ ч хамаагүй орж болохгүйг ах Аарондаа хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү эвлэрүүлгийн таган дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.


Уулзалтын майханд Кохатын үр удмын хийх ариунаас ариун зүйлстэй холбогдох ажил нь энэ болой.


Харин Кохатын хөвгүүдийн үйлчлэл нь мөрөн дээрээ ариун зүйлсийг үүрч явах үйлчлэл тул тэр тэдэнд юу ч өгсөнгүй.


Мосе энэ хуулийг бичээд, түүнийгээ ЭЗЭНий гэрээний авдрыг өргөлцөж явдаг Левийн хөвгүүд болох тахилчид болон Израилийн бүх ахмадуудад өгөв.


Бет-шемешийн хүмүүс ЭЗЭНий авдран доторхыг харсан тул ЭЗЭН тэднийг цохиж, ард олноос нь тавин мянга далан хүнийг цохин алав. ЭЗЭН хүмүүсийг үй олноор хядсанд ард олон эмгэнэн гашуудав.


ЭЗЭНий айлдвар ёсоор Мосегийн тушаасны дагуу левичүүдийн хөвгүүд Бурханы авдрыг дамнуургууд дээр тавин өргөж, мөрөн дээрээ үүрч явав.


Мөн левичүүд асрыг болон үүний үйлчлэлд хэрэглэгддэг бүх эдлэлийг дахин зөөж явах шаардлагагүй болсон” гэж хэлэв.


Тэрээр нил ягаан, хөх ягаан, хүрэн улаан бөс, нарийн маалингаар хөшиг хийгээд, дээр нь херубууд урлав.


Swiv nou:

Piblisite


Piblisite