Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 4:12 - Ариун Библи 2013

12 Тэд ариун газарт үйлчлэхдээ хэрэглэдэг хэрэгсэл бүхнийг авч, хөх даавуунд ороож, далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуурга дээр тавина.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тэд ариун газарт өөрсдийн хэрэглэдэг үйлчлэлийн бүх хэрэгслийг авч, тэдгээрийг хөх даавуунд ороож, далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээж, дамнуурган дээр тавих болой.

Gade chapit la Kopi




Тооллого 4:12
16 Referans Kwoze  

Тэдний зарим нь ариун газрын бүх хэрэгсэл, тавилгууд, сайн гурил, усан үзмийн дарс, тос, гүгэл, үнэртнийг хариуцаж байлаа.


шижир алтан чимхүүр, аяга, галын хорго зэрэг болой. Өргөөний үүд, дотоод ариун танхим буюу ариунаас ариун газрын болон гол танхимын хаалгануудыг алтаар хийсэн билээ.


Соломон бас Бурханы өргөөнд зориулсан бүх юмсыг хийсэн билээ. Тухайлбал тахилын алтан ширээ, тавиг талхны ширээнүүд,


ЭЗЭНий өргөөнд зориулан өнгөлсөн хүрлээр сав суулга, утгуур, сэрээ болон бүх хэрэгслийг Соломон хаанд Хурам-аби хийж өгсөн юм.


Хурам бас угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Ийнхүү Соломон хааны төлөө Бурханы өргөөнд зориулан гүйцэтгэсэн бүх ажлыг Хурам хийж дуусгажээ.


Тэгээд тэд хөх даавуу авч, гэрэлтүүлэгч дэнлүүний суурийг дэнлүүнүүдтэй нь хамт мөн үүний хямсаа, тосгуурууд болон үүнд хэрэглэгддэг тосны бүх савыг бүтээж,


Тавиг талхны ширээн дээгүүр тэд хөх даавуу дэлгэж, түүн дээр таваг, сав болон тахилын хул, ундаан өргөлд зориулсан аягануудыг тавих бөгөөд ширээн дээр байнгын талх байх ёстой ажгуу.


Тэд бас уулзалтын майхны хэрэгсэл бүхнийг хадгалах агаад майхны үйлчлэлд Израилийн хөвгүүдийн өмнөөс үүрэг хүлээнэ.


мөн тахилчийн албанд үйлчлэхдээ өмсөх сүлжмэл хувцас болох тахилч Аароны ариун хувцас мөн хөвгүүдийнх нь хувцаснуудыг


Асрын загвар болон бүх хэрэгслийнх нь загвар болгон Миний чамд үзүүлж байгаа бүхний дагуу чи түүнийг барь.


улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс, хуайс мод,


Тэд түүн дээр далайн гахайн арьсан бүтээлгийг тавьж, дээгүүр нь нэлдээ хөх даавуугаар бүтээгээд, хөндлөвчүүдийг нь шургуулна.


Алтан тахилын ширээн дээгүүр тэд хөх даавуу дэлгэж, түүнийг далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээгээд, хөндлөвчүүдийг нь шургуулна.


Тэгээд тэд тахилын ширээнээс үнсийг нь зайлуулж, дээгүүр нь нил ягаан даавуу дэлгэнэ.


Тэдний зарим нь үйлчлэлийн хэрэгслүүдийг даан авсан тул тэдгээрийг гаргаж, оруулах бүрийдээ тоолдог байжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite