Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 30:2 - Ариун Библи 2013

2 Хэрэв эр хүн сэтгэлээ үүрэгт хүлэхээр ЭЗЭНд ам өчиг өгч, тангараг өргөсөн бол тэр өөрийн үгийг зөрчих ёсгүй. Тэрээр амнаасаа гаргасан бүхний дагуу үйлдэх ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Хэрэв эр хүн ЭЗЭНд андгайлан, өөрийгөө үүрэг хариуцлагад хүлэхээр тангарагласан бол тэр өөрийн үгийг зөрчих ёсгүй. Тэрээр амнаасаа гарсан бүхний дагуу үйлдэх ёстой.

Gade chapit la Kopi




Тооллого 30:2
36 Referans Kwoze  

Бурханд талархлын тахилыг өргөж, Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл.


Бүх ард түмнийх нь өмнө ЭЗЭНд тангарагласнаа би одоо биелүүлнэ.


Чи Түүнд залбирах бөгөөд Тэр чамайг сонсох болно. Чи ам өчгөө ч биелүүлэх болно.


Маргааш нь иудейчүүд хуйвалдан, Паулыг хөнөөтөл юу ч идэж уухгүй гэж андгайлав.


Паулыг алахаас нааш юу ч идэж, уухгүй гэж андгайлсан дөчөөс илүү хүн түүнийг отож байгаа тул тэднийг битгий сонсооч. Тэд одоо бэлэн бөгөөд таны зөвшөөрлийг л хүлээж байна гэв.


Харагтун. Сайн мэдээ авчирдаг, Амар амгаланг зарлагчийн хөл уулсын дээр байна. Өө Иуда, баяр наадмуудаа тэмдэглэж, тангаргуудаа биелүүл. Учир нь үл бүтэх нэгэн чамаар дахин өнгөрөхгүй. Тэр бүрэн таслагдсан юм.


“Ариун юм байна” гэж яаруу хэлчихээд Амласныхаа дараа эргэцүүлэх нь хавх аж.


Бүх ард түмнийх нь өмнө ЭЗЭНд тангарагласнаа би биелүүлнэ


Өөртэй нь тайван байгчдын эсрэг тэрээр гараа сунгаж, Тэрээр гэрээгээ зөрчжээ.


Их чуулганы дунд магтаал минь Танаас ирдэг. Түүнээс эмээгчдийн өмнө Би тангаргаа биелүүлнэ.


Эсвэл аливаа хүн бодлогогүйгээр аливаа хэрэг явдалд мууг эсвэл сайныг хийнэ гэж амаараа ярьж, бодлогогүйгээр андгайлж, тэгснийгээ мэдээгүй байгаад дараа нь мэдэх аваас тэрээр эдгээрийн аль нэгнээр ялтай болой.


Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг.


Бурхан ЭЗЭНдээ тангараглаж, Түүнийгээ биелүүл. Эмээвэл зохих Түүнд, Түүнийг хүрээлэгчдэд бэлгүүдийг баригтун.


Тэд ахлах тахилч нар болон ахлагчид дээр очиж —Бид Паулыг хөнөөхөөс нааш юу ч амсахгүй байхаар андгайлцгаав.


“Тахилын ширээгээр тангараглагч нь огт хамаагүй. Харин дээрх өргөлөөр нь тангараглагч бүр үүрэгтэй” гэдэг.


Сохор газарчид аа, та нар золгүй еэ! Та нар “Сүмээр тангараглагч нь хамаагүй. Харин сүмийн алтаар тангараглагч нь үүрэгтэй” гэдэг.


Таны зөв шударга тогтоолуудыг сахин биелүүлнэ гэж Би тангараг тавьсан бөгөөд түүнийгээ ч батлах болно.


Бурхан, Таны төлөөх ам өчгүүд над дээр байна. Би талархлын тахилуудыг Танд өргөнө.


Хоёр сар болсны эцэст охин эцэгтээ буцаж ирэв. Эцэг нь өгсөн өчгийнхөө дагуу түүгээр ам өчгөө биелүүлэв. Тэр охин эр хүнтэй энгэр зөрүүлж үзээгүй байв. Үүнээс уламжлан Израильд нэгэн заншил бий болжээ.


Тэгээд Иефта Гилеадын ахмадуудын хамт явж, ард олон түүнийг өөрсдийн тэргүүн бөгөөд жанжин болгов. Иефта Мизпад өөрийн хамаг үгийг ЭЗЭНий өмнө хэлэв.


Хэрэв тэрээр нөхрийнхөө гэрт ам өчиг өгсөн буюу сэтгэлээ үүрэг дор тангаргаар хүлсэн бөгөөд


Тиймээс Израиль ЭЗЭНд ам өчиг өгч —Хэрэв Та энэ ард түмнийг миний гарт өгөх аваас би тэдний хотуудыг бүрмөсөн сүйрүүлэх болно гэв.


Чи Бурхан ЭЗЭНийхээ нэрийг хуурмаг хоосонд бүү дурд. Учир нь нэрийг нь хуурмаг хоосонд дурдагчийг ЭЗЭН шийтгэлгүй эс орхино.


Хэлээрээ гүтгэдэггүй, Анд нөхөртөө ч муу юм хийдэггүй, Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.


Багачууддаа хот, хониндоо хашаа хороо барьж босгон, амласан зүйлээ хийгтүн гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite