Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 3:6 - Ариун Библи 2013

6 Леви овгийг авчран, тахилч Ааронд үйлчлүүлэхээр тэднийг түүний өмнө байлга.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Леви овгийг ойртуулан, тэднийг тахилч Ааронд үйлчлүүлэхээр түүний өмнө байлга.

Gade chapit la Kopi




Тооллого 3:6
18 Referans Kwoze  

Левитэй тогтоосон Миний гэрээ үргэлжлэхийн тулд Би энэ тушаалыг та нарт явуулсан гэдгийг тэгэхэд та нар мэдэх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэр үед ЭЗЭН, Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан.


Харин Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор левичүүд Израилийн хөвгүүдийн дунд тоолуулсангүй.


Хуарангуудын гол дунд нь уулзалтын майхан левичүүдийн хуарантай хамт хөдлөх ёстой. Хүн бүр өөрийн байранд, тугийнхаа дэргэд байж, буудалласантайгаа адил мөн тэгж хөдлөх ёстой.


ЭЗЭН, Мосетэй ярин —


Мөн уулзалтын майхан, ариун газар болон ЭЗЭНий өргөөний үйлчлэлд буй Аароны хөвгүүд, тэдний ах дүүсийн үйлчлэлийг сахин хамгаалах байв.


Хөвгүүд минь ээ, одоо бүү хайхрамжгүй бай! Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө өмнө зогсоож, Өөртөө үйлчлүүлэхээр сонгосон билээ. Та нар түүний үйлчлэгчид болж, түүнд утлага өргө гэв.


Тэгээд тэд Мосегийн номд бичигдсэн ёсоор Иерусалим дахь Бурханы үйлчлэлд тахилч нарыг бүлээр нь, левичүүдийг хэсгээр нь томилов.


Харагтун, Левийн хөвгүүдэд Би Израиль дахь бүх арван хувийг өв болгон тэдний гүйцэтгэдэг үйлчлэл болох уулзалтын майхны үйлчлэлийн төлөө өгөв.


Өөрсдийн хөвгүүдийн хамт үйлчлэгчид нь дараах билээ. Кохатчуудын хөвгүүдээс хүү Хеман нь дуучин бөгөөд тэрээр Иоелын хүү юм. Иоел нь Самуелын хүү,


Тэгээд Давид —Бурханы авдрыг левичүүдээс өөр хэн ч өргөн зөөж болохгүй. Учир нь Бурханы авдрыг зөөлгөж, Өөртөө үүрд мөнхөд үйлчлүүлэхээр ЭЗЭН тэднийг сонгосон билээ гэв.


Тэдний үүрэг нь ЭЗЭНий өргөөний үйлчлэлд, хашаа, өрөөнүүд болон бүх ариун зүйлийг цэвэрлэхэд буюу Бурханы өргөөний үйлчлэлийн аливаа ажилд Аароны хөвгүүдэд туслах болон


Swiv nou:

Piblisite


Piblisite