Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 3:13 - Ариун Библи 2013

13 Учир нь ууган бүхэн Минийх. Египет нутагт Би ууган бүхнийг цохиж устгасан тэр өдөр, хүнээс авахуулаад адгуус мал хүртэлх Израилийн ууган бүхнийг Би Өөртөө ариусган зориулсан. Тэд Минийх байх ёстой. Би ЭЗЭН гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Учир нь бүх ууган төрөгсөд Минийх. Египетийн нутагт Би бүх ууган төрөгсдийг цохин устгасан тэр өдөр, хүнээс авахуулаад адгуус мал хүртэлх Израилийн бүх ууган төрөгсдийг Би Өөртөө ариусгасан. Тэд Минийх байх болно. Би бол ЭЗЭН мөн гэв.

Gade chapit la Kopi




Тооллого 3:13
16 Referans Kwoze  

Энэ нь «Хэвлийг анхлан нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно» гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм.


чи хэвлийг анхлан нээгч бүрийг ЭЗЭНд тусгаарла. Мал сүргийн чинь эр хүйстэй анхны төл бүр ЭЗЭНийх юм.


Ууган үр бүрийг Надад ариусга! Израилийн хөвгүүдийн доторх, хэвлийг анхлан нээгч хүн мал бүр нь Минийх гэж айлдав.


Анх төрөгсөд нь ЭЗЭНийх байдаг учир амьтдын ууган төлийг хэн ч ариусган зориулж болохгүй. Үхэр ч бай, хонь ч бай ЭЗЭНийх юм.


Фараон биднийг явуулахгүй зөрүүдлэн татгалзсан үед Египетийн нутаг дахь аливаа хэвлийг анх нээгчдийг, хүний ууганаас авахуулаад малын ууган бүрийг хүртэл ЭЗЭН үхүүлсэн. Тиймээс би хэвлий бүрийн эр хүйстэй ууган болгоныг ЭЗЭНд тахил болгон өргөж, харин хөвгүүдийнхээ ууган бүрийг би зольдог” гэж хэл.


тэнгэрт бүртгэгдсэн анх төрөгсдийн чуулган, бүгдийн Шүүгч Бурхан болон төгс болгогдсон зөвт хүмүүсийн сүнс уруу ирсэн.


Төрөл бүрийн бүх анхны үр жимсний дээж нь, бүх хандив дотроос чинь төрөл бүрийн аливаа хандив нь тахилч нарт зориулагдах ёстой. Гэрийн чинь дээр ерөөлийг буулгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг ч бас тахилчид өгөх ёстой.


ЭЗЭНд тэдний өргөдөг хүн ч бай, амьтан ч бай, бүх махбодын хэвлийг анх нээгч болгон нь чинийх болог. Гэхдээ хүний ууган үрийг чи золих ёстой бөгөөд бузар амьтдын ууган төлийг ч чи золих ёстой.


Хэвлийг анх нээгч бүхэн, мал сүргийн чинь үхэр, хонины анхны төл болох бүх эр мал Минийх.


Ургацынхаа элбэг дүүрнээс, усан үзмийнхээ шахуургаас өргөх өргөлөө чи бүү хойшлуул. Чи хөвгүүдийнхээ ууганыг Надад өгөх ёстой.


мөн хуульд бичигдсэн шиг Бурханы маань өргөөнд үйлчилж буй тахилчид зориулан, хуульд бичигдсэн шиг хөвгүүдийнхээ ууганыг, малын ууганыг, бод малын болон бог малын анхны төлийг Бурханы өргөөнд аваачихыг үүрэг болгон авч байна.


Би ЭЗЭН. Чи Израилийн хөвгүүдийн дундах ууган бүхний оронд левичүүдийг мөн Израилийн хөвгүүдийн мал сүрэг дундах бүх ууган төлийн оронд левичүүдийн мал сүргийг Надад авагтун гэж айлдлаа.


Харагтун, чиний ах дүүс болох левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас Би авав. Тэд уулзалтын майхны үйлчлэлийг гүйцэтгэхээр ЭЗЭНд зориулагдан, чамд өгөгдсөн бэлэг ажгуу.


Тэгэхэд египетчүүд ЭЗЭНий устгасан ууган бүрийг оршуулж байв. ЭЗЭН мөн тэдний бурхдын дээр шүүлт буулгасан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite