5 Мосе тэдний хэргийг ЭЗЭНий өмнө аваачив.
Түүний өмнө би хэргээ танилцуулж, Амаа өмгөөллүүдээр дүүргэхсэн.
Түүнийг яах ёстой нь мэдэгдээгүй байсан тул тэд түүнийг хорионд байлгалаа.
Мосе тэдэнд —Байж бай. Та нарын талаар ЭЗЭН юу тушаахыг би сонсъё гэв.
Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубын хоорондоос, эвлэрүүлгийн таган дээрээс Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлээ Би чамд айлдана.
Хүүгүй байснаас болж бидний эцгийн нэр бүлийнхээ дотроос яагаад арилах ёстой билээ? Эцгийн маань ах дүүсийн дунд бидэнд өв өгөөч гэв.
ЭЗЭН, Мосетэй ярин —
ЭЗЭНий өмнө Уримийн шүүлтээр асуух тахилч Елеазарын өмнө тэр зогсоно. Тэр болон түүнтэй хамт Израилийн хөвгүүд буюу хотол түмэн бүхэлдээ түүний тушаалаар гарч, түүний тушаалаар орох болно гэлээ.
Израилийн хөвгүүдэд өв болгон уг нутгийг шавгаар хуваан өгөхийг ЭЗЭН миний эзэнд тушаасан бөгөөд бидний ах Зелофехадын өвийг түүний охидод өгөхийг эзэнд маань тушаасан болой.
Тэд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон удирдагчдын өмнө ойртон ирээд —Бидэнд ах дүү нарын маань дунд өв өгөхийг ЭЗЭН, Мосед тушаасан билээ гэв. Тийнхүү ЭЗЭНий тушаалын дагуу Иошуа тэдэнд эцгийнх нь ах дүүсийн дотор өв өгөв.