Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 24:8 - Ариун Библи 2013

8 Түүнийг Египетээс гаргасан Бурхан Түүнд зэрлэг үхрийн эвэр мэт болой. Өөрийн дайсан болох үндэстнүүдийг тэрээр цөлмөнө, Ясыг нь яйруулж, сумаараа тэднийг сүлбэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Бурхан түүнийг Египетээс гаргадаг, Тэр бол түүний хувьд зэрлэг үхрийн эвэр мэт болой. Өөрийн дайсан болох үндэстнүүдийг тэр цөлмөж, ясыг нь хэсэгчин бяцлаж, өөрийн сумаараа тэднийг хэмхчинэ.

Gade chapit la Kopi




Тооллого 24:8
18 Referans Kwoze  

Таны сумнууд Хааны дайснуудын зүрхэнд хурц. Ард түмнүүд Таны өмнө унана.


Израиль бол арслангуудад хөөгдөж зайлуулагдсан, тарж бутарсан сүрэг юм. Түүнийг эхэлж залгисан нь Ассирийн хаан бөгөөд Вавилоны хаан Небухаднезар нь түүний ясыг хугалсан сүүлчийнх нь билээ.


Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн.


Хараач, ард түмэн эрслэн мэт өндийж, Арслан мэт босож байна. Тэр олзоо залгитлаа, алагдагсдын цусыг уутлаа буцаж хэвтэхгүй гэлээ.


Бурхан тэднийг Египетээс гарган авчирчээ. Тэдний хувьд Тэрээр зэрлэг үхрийн эвэр мэт юм.


Зөвхөн ЭЗЭНий эсрэг л бүү тэрсэл. Тэр нутгийн ард олноос бүү ай. Тэд бидний хоол болно. Хамгаалалт нь тэднээс зайлуулагдсан бөгөөд ЭЗЭН бидэнтэй хамт байна. Тэднээс бүү айгтун гэлээ.


Учир нь үзэгтүн, Вавилоны эсрэг агуу үндэстнүүдийн бүлгийг Би умард нутгаас босгон авчрах гэж байгаа бөгөөд тэд түүний эсрэг тулалдааны шугамууд зурна. Тэндээс тэрээр олзлогдох болно. Тэдний сумнууд нь гар хоосон буцаж ирдэггүй дадлагатай дайчин мэт болно.


Өглөө болтол би тэвчивч, Бүх ясыг минь Тэрээр арслан мэт хэмхчинэ. Өдрөөс шөнө болтол Та намайг дуусгавар болгоно.


Хаан тушаал буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэдэн уруу дайрч, бүх ясыг нь хугалан буталжээ.


Учир нь Та тэднийг Нуруугаа харуулахад хүргэх болно Та тэдний нүүр өөд Сумаа онилон бэлэн болгоно.


Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ. Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно.”


Би тэдэн дээр гай гамшгийг овоолж, сумаа тэдэн дээр буулгана.


ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар чамайг оруулж, олон үндэстнийг буюу хит, гиргаш, амори, канаан, периз, хиви, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж,


Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ.


Тэгээд Херодыг үхэх хүртэл тэндээ байв. Эзэн эш үзүүлэгчээрээ дамжуулан «Би Хүүгээ Египетээс дуудан гаргав» гэсэн нь ийнхүү биелжээ.


Учир нь Египетээс та нарыг гарахад Улаан тэнгисийн усыг ЭЗЭН та нарын өмнө хэрхэн ширгээснийг, Иорданы зүүн талд та нарын бүрмөсөн устгасан аморичуудын хоёр хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ.


Харин чи түүний дуу хоолойг сонссон шиг сонсоод, айлдсан бүхнийг минь үйлдвээс Би дайсанд чинь дайсан, өстөнд чинь өстөн болно.


Бурхан, Таны сэнтий мөнхийн мөнх. Таны хаанчлалын очирт таяг нь Шударга ёсны очирт таяг мөн.


Swiv nou:

Piblisite


Piblisite