Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 24:1 - Ариун Библи 2013

1 Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ид шид эрэлхийлж явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ёр хайн явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав.

Gade chapit la Kopi




Тооллого 24:1
13 Referans Kwoze  

Иаковын эсрэг ямар ч ид шид алга, Израилийн эсрэг ямар ч мэргэ төлгө байхгүй. Зохистой цагт Иаков ба Израилийн талаар хэлэгдэнэ. Бурхан юу хийснийг үз!


Балаам —Шатаалт тахилынхаа дэргэд зогс, харин би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэж Балакт хэлэв. Тийнхүү тэр толгод уруу явлаа.


Харин Надад чиний эсрэг хэдэн зүйл байна. Юу гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид бий. Балаам Израилийн хөвгүүдийн өмнө урхи тавиулж, шүтээнүүдэд өргөсөн юм идүүлэн садарлуулах гэж Балакийг сургаж байсан.


Харагтун, тэд Балаамын зөвлөгөөгөөр Пеорын хэрэг явдалд Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий эсрэг самуурахад хүргэсэн. Тиймээс ЭЗЭНий хотол түмэн дунд гамшиг ирсэн.


Балак Балаамыг зэлүүд нутаг харагдах Пеорын оройд аваачив.


Харагтун, ерөөхийг би хүлээн авсан. Тэр ерөөсөн байхад Би түүнийг нь эргүүлж чадахгүй.


Балаам, Балакт —Намайг тээр тэнд уулзаж байх зуур шатаалт тахилынхаа дэргэд энд зогсож байгтун гэв.


Өглөө нь Балаам босож Балакийн түшмэдэд —Намайг та нартай явахыг ЭЗЭН татгалзсан тул нутаг уруугаа буцаж явцгаа гэв.


Дараа нь Саул, Давидад —Миний хүү Давид аа, чи ивээгдэх болтугай. Чи их хэргийг бүтээж, үнэхээр амжилт олох болно гэв. Ингээд Давид аянаа үргэлжлүүлж, Саул өөрийнхөө газар уруу буцав.


Саул босож, Израилийн гурван мянган шилмэл эрийг авч, Зифийн цөлд байгаа Давидыг эрэхээр Зифийн цөл уруу хөдлөв.


Харагтун, чи хаан болж, чиний гарт л Израилийн хаанчлал тогтоно гэдгийг би лавтай мэднэ.


Ингээд Моабын ахмадууд болон Мидианы ахмадууд мэргэ төлгийн барьцтай явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа.


Балаамын хэлсэн ёсоор Балак хийсэн бөгөөд тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite