Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 23:3 - Ариун Библи 2013

3 Балаам —Шатаалт тахилынхаа дэргэд зогс, харин би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэж Балакт хэлэв. Тийнхүү тэр толгод уруу явлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэгээд Балаам Балакт хандан —Шатаалт тахилынхаа дэргэд зогс. Би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэв. Тийнхүү тэр нүцгэн толгод уруу явлаа.

Gade chapit la Kopi




Тооллого 23:3
16 Referans Kwoze  

Балаам, Балакт —Намайг тээр тэнд уулзаж байх зуур шатаалт тахилынхаа дэргэд энд зогсож байгтун гэв.


Израилийг ерөөх нь ЭЗЭНд таалагдсаныг Балаам хараад, тэрээр урьдын адил ид шид эрэлхийлж явсангүй, харин нүүрээ цөл уруу хандуулав.


ЭЗЭН уулзалтын майхан дотроос Мосег дуудаж, түүнд айлдахдаа —


Абрахам хараагаа өргөн харвал, үзэгтүн, нэгэн хуц өтгөн бутанд эврээрээ тээглэсэн байжээ. Абрахам очиж, тэр хуцыг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгож тахин шатаав.


Бурхан —Чи цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Тэнд түүнийг шатаалт тахил болгон Миний чамд зааж өгөх тэр нэг уулан дээр тахин шатаагтун гэв.


ЭЗЭНд зориулан Ноа тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв.


Тэгээд Мосегийн хадам эцэг Иетро, Бурханд зориулан шатаалт тахил, нядлах тахилуудыг авлаа. Бурханы өмнө Мосегийн хадам эцэгтэй хамт талх идэхээр Аарон Израилийн хамаг ахмадуудтай цуг ирэв.


Диавол дахин Түүнийг асар өндөр ууланд аваачаад, ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг нь үзүүлээд —


Балаамын хэлсэн ёсоор Балак хийв. Балак Балаам нар тахилын ширээ бүр дээр бух ба хуцыг өргөв.


Бурхан, Балаамтай уулзсан бөгөөд Балаам Түүнд —Би долоон тахилын ширээг босгон тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв гэж өгүүллээ.


Балаам хариу болгон —Аманд минь ЭЗЭН юу хийснийг би анхааран ярих ёсгүй гэж үү? гэлээ.


Гэвч Балаам хариуд нь —“ЭЗЭНий айлдсан болгоныг би хийх ёстой” гэж би чамд хэлээгүй гэж үү? гэж Балакт хэлэв.


Харин Балаамыг сонсохыг Би хүсээгүй учир тэр та нарыг ерөөж, Би та нарыг тэдний гараас аварсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite