Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 23:1 - Ариун Библи 2013

1 Тэгээд Балаам, Балакт —Энд надад долоон тахилын ширээг босгож, надад долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Тэгээд Балаам Балакт —Энд надад зориулан долоон тахилын ширээг босго. Энд надад зориулан долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэлээ.

Gade chapit la Kopi




Тооллого 23:1
19 Referans Kwoze  

Балаам —Энд надад долоон тахилын ширээг босгож, надад долоон бух, долоон хуцыг бэлтгэгтүн гэж Балакт хэллээ.


Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар явж, шан харамжийн төлөө Балаамын төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлд мөхжээ.


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй.


Баярын долоо хоногийн туршид ЭЗЭНд шатаалт тахил болгож долоо хоногийн өдөр бүр согоггүй долоон бух, долоон хуцыг мөн өдөр бүр нүглийн тахилд нэг ухныг тэр хангах ёстой.


Ард түмэн ирж байгаа мэт тэд чам уруу ирж, Миний ард түмэн адил чиний өмнө сууж, үгийг чинь сонсох боловч тэд түүнийг үйлдэхгүй. Учир нь амаараа тэд таалалт юмсыг үйлдэвч зүрх нь олз ашгийнхаа араас явдаг.


Буруутын өргөл ЭЗЭНд адлагдах. Чигч шударга хүмүүсийн залбирал Түүнд таалагдах.


Иймээс долоон бух, долоон хуцыг авч, Миний зарц Иов уруу очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахил өргө. Зарц Иов минь та нарын төлөө залбирч, та нарыг Би мунхаглалын чинь дагуу шийтгэхгүй байхын тулд Би түүний залбирлыг хүлээн авна. Учир нь та нар Миний зарц Иов шиг Миний тухай зөвийг яриагүй.


Хаанчлал, ариун газар болон Иудагийн төлөө нүглийн тахил болгохоор долоон бух, долоон хуц, долоон хурга, долоон ухныг тэд авчирчээ. Тэдгээрийг ЭЗЭНий тахилын ширээн дээр өргөхийг Аароны хөвгүүд болох тахилч нарт тэр тушаав.


ЭЗЭНий гэрээний авдрыг зөөсөн левичүүдэд Бурхан тусалсанд тэд долоон бух, долоон хуцаар тахил өргөв.


Хэрэв та нар надад “Бид Бурхан ЭЗЭНдээ найддаг” гэж хэлэх юм бол Тэр чинь, Хезекиагийн “Та нар Иерусалим дахь энэ тахилын ширээний өмнө мөргөгтүн” гэж Иуда, Иерусалимд хэлээд, мөргөлийн өндөрлөгүүд ба тахилын ширээнүүдийг нь зайлуулж байсан Тэр биш үү?


Самуел —ЭЗЭНий дуу хоолойг дуулгавартай дагах нь Шатаалт тахил, нядлах тахилуудаас илүүгээр ЭЗЭНийг баярлуулах бус уу? Харагтун, дуулгавартай дагах нь нядлах тахилаас илүү, Анхааран үзэх нь хуцын өөхнөөс илүү.


Долоо дахь өдөр нь согоггүй долоон бух, хоёр хуц, арван дөрвөн эр хургыг өргө.


Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээ өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.


Дараа өдөр нь Балак, Балаамыг авч Баалын мөргөлийн өндөрлөгүүдэд аваачжээ. Тэр тэндээс өнөөх ард түмний нэг хэсгийг харав.


Балаамын хэлсэн ёсоор Балак хийв. Балак Балаам нар тахилын ширээ бүр дээр бух ба хуцыг өргөв.


Балаамын хэлсэн ёсоор Балак хийсэн бөгөөд тахилын ширээ бүр дээр бух болон хуцыг өргөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite