Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 22:12 - Ариун Библи 2013

12 Балаамд Бурхан —Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Бурхан Балаамд —Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ.

Gade chapit la Kopi




Тооллого 22:12
27 Referans Kwoze  

Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн,


Гэсэн хэдий ч ЭЗЭН Бурхан чинь чамайг хайрладаг учир ЭЗЭН Бурхан чинь Балаамыг сонсохыг хүссэнгүй, харин хараалыг чиний төлөө ерөөл болгон эргүүлсэн.


Учир нь Бурханы бэлгүүд ба дуудлага нь буцалтгүй ажээ.


Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай!


Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? Тэрээр чамд туслах бамбай, Чиний сүр жавхлант илд юм. Тиймээс дайснууд чинь чамд захирагдаж, Чи мөргөлийн өндөрлөгүүдийг нь гишгэчнэ гэлээ.


Шүүх суудалд Пилатыг сууж байхад эхнэр нь түүнд —Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ.


Моабын хаан Балак юу зөвлөж, Беорын хүү Балаам юу хариулж байсныг, ЭЗЭН хамгаалдгийг та нарт мэдүүлэхээр Шиттимээс Гилгалд юу болсныг санаач, ард түмэн минь.”


Иаковын Бурханаар туслуулдаг, Бурхан ЭЗЭНдээ найдагч ерөөлтэй еэ!


Ийм ард түмэн Юутай ерөөлтэй вэ! ЭЗЭНийг Бурханаа болгодог ард түмэн Юутай ерөөлтэй вэ!


Иаковын эсрэг ямар ч ид шид алга, Израилийн эсрэг ямар ч мэргэ төлгө байхгүй. Зохистой цагт Иаков ба Израилийн талаар хэлэгдэнэ. Бурхан юу хийснийг үз!


Балаам —Шатаалт тахилынхаа дэргэд зогс, харин би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэж Балакт хэлэв. Тийнхүү тэр толгод уруу явлаа.


Тиймээс ирээч. Энэ ард түмэн миний хувьд хэт хүчирхэг тул миний төлөө эднийг хараагтун. Тэгвэл би тэднийг цохин дийлж, нутгаасаа хөөн гаргаж чадах байх. Учир нь чиний ерөөдөг хүн ерөөгдөж, чиний хараадаг хүн хараагддаг гэдгийг би мэднэ гэж хэлүүлэв.


“Харагтун, Египетээс ард олон гарч ирж, газрын хөрсийг бүрхэв. Одоо ирж, миний төлөө тэднийг хараагтун. Тэгвэл би тэдний эсрэг дайтаж, тэднийг хөөн гаргаж чадах байх” гэж хэлүүлсэн гэв.


Өглөө нь Балаам босож Балакийн түшмэдэд —Намайг та нартай явахыг ЭЗЭН татгалзсан тул нутаг уруугаа буцаж явцгаа гэв.


Бурханы хараагаагүй хүнийг би хэрхэн хараах билээ? ЭЗЭНий буруушаагаагүй хүнийг би хэрхэн буруушаах билээ?


Тэрээр мярааж хэвтэх нь арслан мэт, эрслэн мэт. Түүнийг босгож хэн зүрхлэх вэ? Чамайг ерөөх бүхэн ерөөгдөж, чамайг хараах бүхэн хараагдах болтугай гэв.


Бурхан ЭЗЭН чинь гарын чинь үйлс бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд, өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэж хэл” гэсэн.


Чи бусад бүх ард түмнээс илүү ивээгдэнэ. Та нар дунд, мал сүрэг дунд чинь ч үр үржилгүй, хүүсэр сувай гэж үгүй болно.


Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.


Задокийн гэрийн ахлах тахилч Азариа түүнд хариулан —ЭЗЭНий өргөөнд хандив авчирч эхэлснээс хойш бид идэж цадсан бөгөөд илүү гарсан нь ч элбэг үлдэв. Учир нь ЭЗЭН ард түмнээ ерөөсөн бөгөөд энэ үлэмж хэмжээний зүйл илүү гарсан юм гэв.


Тэгэхэд үр удам нь үндэстнүүдийн дотор, Хойч үе нь хүмүүсийн дунд танигдана. Тэд ЭЗЭНий ерөөсөн үр удам гэдгийг Харсан бүгд нь мэдэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite