Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 22:1 - Ариун Библи 2013

1 Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Иерихогийн эсрэг харалдаа Иорданы чанадад, Моабын тал газарт буудаллав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Дараа нь Израилийн хөвгүүд аялан, Иерихогийн харалдаа Иорданы чанадад Моабын хээр талд буудаллав.

Gade chapit la Kopi




Тооллого 22:1
14 Referans Kwoze  

дээрээс урсаж байгаа ус Заретаны ойролцоо орших Адам хотын хавьд, нэлээд хол зайд тогтон овоороод, Давст тэнгис буюу Арабагийн тэнгис уруу урсаж байгаа ус бүрэн тасарчээ. Тэгээд хүмүүс Иерихогийн эсрэг талаас гатлан гарав.


Израилийн хөвгүүд Мосегийн хойноос Моабын талд гуч хоног уйлан гашуудацгаажээ. Тэгээд Мосегийн хойноос уйлан гашуудах хугацаа дуусжээ.


Тэгээд Мосе Моабын тал газраас Небо ууланд авирч, Иерихогийн эсрэг талд орших Писгагийн оргилд гарав. ЭЗЭН түүнд бүх газрыг буюу Гилеадаас Дан хүртэл,


Ингэж тэр үед Иорданы чанадад байсан аморичуудын хоёр хааны гараас бид Арноны хөндийгөөс Хермон уул хүртэлх газрыг мөн


Мосе, Иорданы дорно этгээд дэх Моабын нутагт энэ хуулийг тайлбарлан эхэлж —


Эдгээр нь Иерихогийн харалдаа, Иорданы дэргэдэх Моабын талд Мосегоор дамжуулан Израилийн хөвгүүдэд ЭЗЭНий тушаасан тушаал, шийдвэрүүд юм.


Хоёр овог болон хагас овог Иерихогийн харалдаа Иорданы чанадад буюу зүүн тийш наран мандах зүгт эзэмшилээ авсан болой гэв.


Иорданы чанадад буюу зүүн зүгт бидэнд өв маань ирсэн учир Иорданы нөгөө талд тэдэнтэй хамт бидэнд өв байхгүй гэв.


Бамотаас тэд цөл тийш харсан Писгагийн өндөрлөг дээр орших Моабын нутаг дахь хөндий уруу явав.


Тиймээс Иерихогийн харалдаа, Иорданы зэргэлдээх Моабын талд Мосе болон тахилч Елеазар нар тэдэнтэй ярин —


Түүнчлэн Моаб дахь, Аммоны хөвгүүдийн дундах, Едом ба бүх нутаг дахь хамаг иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхиж, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов.


Тэд олзлогдогсод болон олзлон дээрэмдсэн юмсыг Иерихогийн харалдаах Иорданы дэргэд буй Моабын тал дахь хуаранд, Мосе, тахилч Елеазар ба Израилийн хөвгүүдийн хотол түмэнд авчирлаа.


Иерихогийн харалдаах Иорданы дэргэд, Моабын талд ЭЗЭН, Мосетэй ярин —


Swiv nou:

Piblisite


Piblisite