Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 19:21 - Ариун Библи 2013

21 Бузрыг цэвэршүүлэх усыг сүрчсэн хүн хувцсаа угаах ёстой бөгөөд бузрыг цэвэршүүлэх усанд хүрсэн хүн үдэш болтол бузарлагдсан байна гэдэг нь тэдэнд зориулагдсан улиран үргэлжлэх зарлиг болох ажгуу.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Тийнхүү энэ нь тэдэнд зориулагдсан улиран үргэлжлэх тогтоол болох ажгуу. Бузарт зориулагдсан усыг цацсан хүн өөрийн хувцсыг угаах бөгөөд бузарт зориулагдсан усанд хүрсэн хүн үдэш болтол бузарлагдсан болох болно.

Gade chapit la Kopi




Тооллого 19:21
12 Referans Kwoze  

Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм.


Харин бүх юмсыг байранд нь тавих цаг хүртэл хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махбодод хамаатай тогтоолуудыг л энэ нь шийддэг юм.


(учир нь хууль юуг ч төгс болгосонгүй) нөгөө талаар илүү сайн найдвар өгөгдөж, үүгээр бид Бурханд ойртдог.


Түүний сэгнээс идсэн нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна. Түүний сэгийг барьсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна.


Эдгээрийн сэгийг барьсан хэн боловч хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузар байна.


Уулзалтын майханд, Гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь бэлтгэх ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдийн хамаг үеийнхний сахих үүрдийн зарлиг болой.


Тэгээд тахилч хувцсаа угаан биеэ усанд булхаад, дараа нь хуаранд орох болой. Тэрээр үдэш болтол бузартсан байх болно.


Харин левичүүд уулзалтын майхны үйлчлэлийг гүйцэтгэж, өөрсдийн хилэнцээ өөрсдөө үүрэх ёстой. Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв өгөгдөхгүй байх нь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.


Бярууг шатаагч нэгэн нь усанд хувцсаа угаан, биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байх болой.


Охин бярууны үнсийг цуглуулсан нэгэн нь хувцсаа угаах бөгөөд үдэш болтол бузартсан байх юм. Энэ нь Израилийн хөвгүүдэд болон тэдний дунд түр сууж буй ирмэл хүнд улиран үргэлжлэх зарлиг болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite