Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 18:8 - Ариун Библи 2013

8 Дараа нь ЭЗЭН, Ааронтай ярьж —Харагтун. Би чамд Израилийн хөвгүүдийн ариусган өргөсөн бүх хандивын үүргийг өглөө. Тэдгээрийг Би чамд болон чиний хөвгүүдэд тосолгоо ёсоор мөнхийн хувь болгон өгөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Дараа нь ЭЗЭН Ааронтай ярив. —Одоо, харагтун. Би Өөрөө чамд Өөрийнхөө өргөлүүдийн хариуцлагыг тэр ч байтугай Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг өгсөн. Тэдгээрийг Би чамд болон чиний хөвгүүдэд мөнхийн хувь болгон өгөв.

Gade chapit la Kopi




Тооллого 18:8
32 Referans Kwoze  

Үлдэгдлийг нь Аарон болон түүний хөвгүүд идэх бөлгөө. Үүнийг исгээгүй боов болгон ариун газарт идэх ёстой. Тэд үүнийг уулзалтын майхны хашаан дотор идэг.


Тахилч нарын эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Үүнийг ариун газарт идэх ёстой. Энэ нь ариунаас ариун болой.


Аароны хөвгүүдийн дундах эр хүйстэн бүр үүнийг идэж болно. Энэ нь ЭЗЭНий галан тахилуудаас хамаг үеийнхэнд чинь ногдох, улиран үргэлжлэх хувь юм. Тэдгээрт хүрэх хэн боловч ариусгагдана” гэж хэлэгтүн хэмээв.


Тэд Надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд эцгийг нь тосолсон шигээ чи тэднийг тосол. Учир нь тосолгоо нь тахилчийн албанд үе уламжлан үүрд байх болно гэж айлдав.


Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд чи Ааронд ариун хувцас өмсгөөд, тосолж ариусга.


Аароны ариун хувцаснууд нь түүний дараах хөвгүүдэд нь шилжих ба тэд түүнийг өмсөн тослогдох буюу сахил хүртэх болно.


Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.


Харин та нар Ариун Нэгэнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ.


Та зөвт байдлыг хайрласан бөгөөд Ёс бусыг үзэн яджээ. Тиймээс Бурхан, Таны Бурхан, Нөхдийн тань дээгүүр Таныг баяр баяслын тосоор тослов” гэжээ.


Тэр өдөр тэдний дарамтыг мөрнөөс чинь, буулгыг нь хүзүүн дээрээс чинь зайлуулна. Таргалснаас болж буулга нь эвдэрнэ.


Чи ЭЗЭН Бурханыхаа өмнө “Би ариун хувийг гэрээсээ авч гараад, надад Таны тушаасан бүх тушаалын дагуу левичүүд, ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд түгээсэн. Би Таны тушаалыг зөрчөөгүй бас мартаагүй.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авах газарт та нар миний тушаасан бүхнийг буюу шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ЭЗЭНд өгөх шилмэл ам өчиг бүхнээ авч очих ёстой.


Та нар шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ам өчгийн өргөл, сайн дурын өргөлөө, үхэр, бог малынхаа ууган төл тэргүүтнээ тэнд авчрах ёстой.


Галд орох ариунаас ариун бэлгүүдээс энэ нь чинийх байх ёстой. Тэдний Надад өгөх ёстой өргөл бүр нь, идээн өргөл бүр нь, нүглийн тахил бүр нь, ялын тахил бүр нь чамд болон чиний хөвгүүдэд ариунаас ариун болой.


Ах дүү нар дотроо тосолгооны тосыг толгой дээрээ цутгуулсан, тахилчийн хувцсыг өмсөхөөр ариусгагдсан тэргүүн тахилч толгойгоо ил гаргах мөн хувцсаа урах ёсгүй.


Тэгээд Мосе тосолгооны тосноос болон тахилын ширээн дээр байсан цуснаас хэсгийг авч Аарон болон түүний хувцас мөн түүний хөвгүүд болон тэдний хувцас уруу цацан Аарон болон түүний хувцастай хамт түүний хөвгүүдийг болон хөвгүүдийнх нь хувцсыг ариусгав.


Нүглийн тахилыг өргөсөн тахилч үүнийг идэх ёстой. Үүнийг ариун газарт, уулзалтын майхны хашаан дотор идэх ёстой.


Тослогдсон өдрөө Аарон болон түүний хөвгүүд өргөлдөө ефагийн аравны нэг сайн гурилыг байнгын идээн өргөл болгон, хагасыг нь өглөө, хагасыг нь үдэш ЭЗЭНд өргөнө.


Дараа нь чи тахилын ширээн дээрх цус мөн тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд дээр цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд ариусгагдана.


Сүмийн ажиллагсад сүмээс хооллодог болон тахилын ширээний үйлчлэгчид түүнээсээ хувь хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү?


Тэр өөрийн бүхэл өргөлөөс нэгийг ЭЗЭНд хандив болгон өргөг. Энэ нь эвийн тахилуудын цусыг цацсан тахилчид ногдох болой.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Тахилч нар болон левичүүд өөрсдийгөө ЭЗЭНий хуульд зориулахын тулд тэдэнд тохирсон хувийг өгөхийг Иерусалимд амьдарч байсан иргэдэд хаан бас тушаав.


Аарон болон хөвгүүд нь уулзалтын майханд орохдоо эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд ойртохдоо хилэнцээ тээж үхэхгүйн тулд тэдгээрийг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний дараах үр удамд нь үүрд мөнхийн зарлиг болой.


Энэ нь хандив учраас Аарон болон түүний хөвгүүдэд зориулан Израилийн хөвгүүдээс өгөх үүрдийн зарлиг болно. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын нядлах тахилаас авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх хандив нь байх юм.


Тахилч эднийг анхны үр жимсний талхтай, хоёр хурганы хамт ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллах ёстой. Энэ нь тахилчийн төлөө ЭЗЭНд ариун болой.


Мөн тахилчид өргөх Израилийн хөвгүүдийн ариун зүйлсийн хандив бүхэн нь түүнийх байх юм.


Леви тахилчид болох бүх Леви овог нь Израилийн дунд хувь ч үгүй, өв ч үгүй болно. Тэд ЭЗЭНд өргөх галан тахил болон Түүний өвөөс идэх болно.


Ялын тахил болон нүглийн тахилын мөнгийг ЭЗЭНий өргөөнд оруулсангүй. Тэр нь тахилч нарт зориулагдав.


Захирамж гарч тархмагц, Израилийн хөвгүүд үр тарианы анхны үр жимс, шинэ дарс, тос, зөгийн бал болон газрын бүх бүтээгдэхүүнийг арвин хэмжээгээр хангав. Тэд бүх зүйлийнхээ аравны нэгийг асар их хэмжээгээр авчрав.


Swiv nou:

Piblisite


Piblisite