Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 18:6 - Ариун Библи 2013

6 Харагтун, чиний ах дүүс болох левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас Би авав. Тэд уулзалтын майхны үйлчлэлийг гүйцэтгэхээр ЭЗЭНд зориулагдан, чамд өгөгдсөн бэлэг ажгуу.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Харагтун, Би Өөрөө чиний ах дүү болох левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас авав. Тэд бол хурлын майхны төлөө үйлчлэлийг гүйцэтгэхээр ЭЗЭНд зориулагдсан, чамд өгөгдсөн бэлэг ажгуу.

Gade chapit la Kopi




Тооллого 18:6
14 Referans Kwoze  

Чи левичүүдийг Аарон болон түүний хөвгүүдэд өгөх ёстой. Тэд Израилийн хөвгүүдийн дундаас түүнд бүрэн өгөгдсөн ажгуу.


Израилийн хөвгүүдийн дундах ууган бүрийн оронд левичүүдийг, тэдний мал сүргийн оронд левичүүдийн мал сүргийг авагтун. Левичүүд Минийх байх болно. Би ЭЗЭН.


Харагтун, Израилийн хөвгүүдийн дунд хэвлийг анх нээгч ууган бүрийн оронд Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг Би авав. Тиймээс левичүүд Минийх байх болно.


Тиймээс Эзэн БУРХАН тэдэнд ингэж айлдаж байна. «Харагтун. Би, зөвхөн Би тарган хонь ба туранхай хонины хоорондохыг шүүх болно.


Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун. Би хонинуудаа Өөрөө бэдэрч олох болно.


“Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ?


Би, Би айлдав. Би түүнийг дуудаж, Би түүнийг авчирсан бөгөөд тэр замдаа өлзийтэй байна.


Харагтун, Би Өөрөө Дан овгийн Ахисамахын хүү Охолиабын хамт түүнийг томилсон юм. Миний чамд тушаасан бүхнийг хийлгэхээр Би билэг авьяаст бүх хүний зүрхэнд ур чадварыг өгсөн.


Харин Би египетчүүдийн зүрхийг хатууруулахад египетчүүд тэдний хойноос орно. Би Фараон болон түүний бүх цэрэг, түүний тэрэгт цэрэг болон морин цэргүүдээр дамжин алдарших болно.


Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нараас хойших үр удамтай чинь байгуулна.


Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай, бие махбодтой бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхнэ.


Леви овгийг авчран, тахилч Ааронд үйлчлүүлэхээр тэднийг түүний өмнө байлга.


Учир нь ууган бүхэн Минийх. Египет нутагт Би ууган бүхнийг цохиж устгасан тэр өдөр, хүнээс авахуулаад адгуус мал хүртэлх Израилийн ууган бүхнийг Би Өөртөө ариусган зориулсан. Тэд Минийх байх ёстой. Би ЭЗЭН гэж айлдав.


Swiv nou:

Piblisite


Piblisite