Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 18:3 - Ариун Библи 2013

3 Тэд чиний үүрэг болон бүх майхны үүрэгт оролцог. Гэвч тэд ариун газрын сав суулга ба тахилын ширээнд ойртох ёсгүй. Эс бөгөөс чи болон тэдний аль аль нь үхэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тийнхүү тэд чиний алба болон бүх майхны албанд оролцох ёстой бөгөөд харин тэд ариун газрын болон тахилын ширээний эдлэлүүдэд ойртох ёсгүй. Эс бөгөөс чи болон тэдний аль аль нь үхэх болно.

Gade chapit la Kopi




Тооллого 18:3
12 Referans Kwoze  

Аарон ба түүний хөвгүүд ариун юмс, ариун газрын эдлэл бүхнийг бүтээж дуусахад буюу хуаран нүүх болсон үед Кохатын хөвгүүд тэдгээрийг үүрч явахаар ирэх ёстой. Харин тэд ариун юмсад хүрэх ёсгүй, эс бөгөөс тэд үхэх юм. Энэ нь уулзалтын майхан дахь Кохатын хөвгүүдийн ачаа юм.


Мосегоор дамжуулан түүнд ЭЗЭНий айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны үр удмын биш, гаднын хүн ЭЗЭНий өмнө утлага уугиулахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.


Мерарийн хөвгүүдийн хадгалах үүрэгт асрын яс мод, түүний хөндлүүд, багананууд, углуурууд, бүх хэрэгслүүд болон тэдгээрийн үйлчлэл


Тэдний үүрэгт нь авдар, ширээ, дэнлүүний суурь, тахилын ширээнүүд болон үйлчлэлд хэрэглэдэг ариун газрын сав суулга, дэлгэц болон тэдгээрийн бүх үйлчлэлүүд багтана.


Уулзалтын майхан дахь Гершоны хөвгүүдийн үүрэгт нь асар ба майхан, түүний бүтээлэг ба уулзалтын майхны үүдний дэлгэц,


Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт тахилын ширээ болон хөшигний доторх юм бүрийн төлөө тахилчийн албыг сахин үйлчлэлийг гүйцэтгэнэ. Би тахилчийн үүргийг та нарт бэлэг болгон соёрхож байна. Харин ойртон ирсэн гаднын хүн үхэх ёстой хэмээлээ.


Асрыг нүүлгэх болоход левичүүд түүнийг буулгаж, асрыг буудаллуулах үед тэд түүнийг босгон барих ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой.


Тэд чамтай хамт байж, уулзалтын майхны үүрэг, майхны бүх үйлчлэлд оролцох ёстой. Харин гаднын хүн чамд ойртох ёсгүй.


Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, мал, илжиг, хонь болон бүх амьтны тавь тутмаас нэгийг авч, ЭЗЭНий асрын үүргийг сахиж буй левичүүдэд өгөгтүн гэв.


«Тэд Надад тахилчийн албыг гүйцэтгэхээр Надад ойртохгүй, ариун юмсын минь алинд ч, ариунаас ариун юмсад ч ойртохгүй. Харин тэд доромжлолыг хийгээд үйлдсэн жигшүүрүүдээ үүрнэ.


Харин Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр уур хилэнг байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын үүргийг сахих болно гэж айлдав.


Swiv nou:

Piblisite


Piblisite