Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 18:12 - Ариун Библи 2013

12 ЭЗЭНд тэдний өгдөг юмс болох шинэ тосны дээж бүхнийг, шинэ дарс болон үр тарианы дээж бүхнийг, анхны үр жимсийг Би чамд өглөө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Шинэ тосны хамгийн сайн бүхнийг, шинэ дарс болон үр тарианы хамгийн сайн бүхнийг, тэдний ЭЗЭНд өгдөг юмсын анхны үр жимснүүдийг Би чамд өглөө.

Gade chapit la Kopi




Тооллого 18:12
19 Referans Kwoze  

Чи түүнд үр тариа, шинэ дарс, тосныхоо дээж мөн хониныхоо ноосны дээжийг өгөх ёстой.


Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.


ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрын хөрснөөс ургуулж авсан газрын бүх ургацынхаа дээжээс авч, сагсанд хийгээд, чиний Бурхан ЭЗЭН нэрээ байлгахаар сонгож авсан тэр газарт аваачиж,


Тахилч эднийг анхны үр жимсний талхтай, хоёр хурганы хамт ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллах ёстой. Энэ нь тахилчийн төлөө ЭЗЭНд ариун болой.


Амьдрах газраасаа та нар ефагийн аравны хоёр хэмжээтэй сайн гурилаар хөрөнгөтэй жигнэн хийгдсэн хоёр талхыг даллах өргөлд зориулан авчир. Тэр нь ЭЗЭНд анхны үр жимс болой.


Та нар дээж үр жимсний идээн өргөлийг ЭЗЭНд өргөх аваас гал дээр хуурсан шинэ тариан түрүү, үйрүүлсэн шинэ үрийг үр жимсний идээн өргөлдөө өргө.


Ургацынхаа элбэг дүүрнээс, усан үзмийнхээ шахуургаас өргөх өргөлөө чи бүү хойшлуул. Чи хөвгүүдийнхээ ууганыг Надад өгөх ёстой.


Тэнгэрийн шүүдэр, Үржил шимт газар, Арвин их үр тариа, дарсыг Бурхан чамд хайрлах болтугай!


Ард түмнээс буюу үхэр эсвэл хониор нядлах тахилыг өргөдөг тэднээс тахилчдын авах хувь гэвэл, тахилчдад хаа, хоёр эрүү, гэдэс дотрыг өгөх ёстой.


Үхрийн сүүний цөцгий, хонины сүү, хурганы өөх, Башаны хуц бас ямаа, шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн шүүс дарсыг уулгасан.


Тэр тэднийг дээд зэргийн буудайгаар хооллохсон. Хад чулуунаас зөгийн бал гаргаж Би та нарыг хангах байсан”


Тэр танай хил хязгаарт амар тайвныг тогтоон Хамгийн сайн буудайгаар та нарыг хангаж байна.


Төрөл бүрийн бүх анхны үр жимсний дээж нь, бүх хандив дотроос чинь төрөл бүрийн аливаа хандив нь тахилч нарт зориулагдах ёстой. Гэрийн чинь дээр ерөөлийг буулгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг ч бас тахилчид өгөх ёстой.


Та нар анхны үр жимсний өргөлийг ЭЗЭНд өргөхдөө үүнийгээ харин тахилын ширээн дээр тааламжит үнэр болгон өргөх ёсгүй.


Нэгэн хүн Баал-шалишагаас ирэхдээ Бурханы хүнд ургацынхаа дээж болгон арвайн хорин талх, тарианы шинэхэн түрүүг сагсандаа авчирчээ. Елиша —Хүмүүст өг, тэд идэцгээг гэв.


Захирамж гарч тархмагц, Израилийн хөвгүүд үр тарианы анхны үр жимс, шинэ дарс, тос, зөгийн бал болон газрын бүх бүтээгдэхүүнийг арвин хэмжээгээр хангав. Тэд бүх зүйлийнхээ аравны нэгийг асар их хэмжээгээр авчрав.


Swiv nou:

Piblisite


Piblisite