Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 18:1 - Ариун Библи 2013

1 ЭЗЭН, Ааронд —Ариун газарт хамаатай хилэнцийг чи, чиний хөвгүүд болон эцгийн чинь бүл чамтай хамт үүрнэ. Тахилчийн үйлчлэлд чинь хамаатай хилэнцийг чи болон чиний хөвгүүд чамтай хамт үүрнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 ЭЗЭН Ааронд —Ариун газартай холбогдох гэмийг чи болон хөвгүүд чинь, мөн чиний эцгийн бүл чамтай хамт үүрэх ёстой. Та нарын тахилчийн үйлчлэлтэй холбогдох гэмийг чи болон чиний хөвгүүд чамтай хамт үүрэх болно.

Gade chapit la Kopi




Тооллого 18:1
22 Referans Kwoze  

Энэ нь Аароны духан дээр байж, Израилийн хөвгүүдийн ариун хандив болгож зориулсан ариун юмсын гэм согогийг Аарон өөртөө тохон, тэд Эзэний өмнө хүлээн авагдахын тулд энэ нь ямагт түүний духан дээр байг.


Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ.


Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил сэтгэлийг чинь сэрэмжилдэг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй.


Учир нь бидэнд байгаа нь бидний мөхөсдлийг өрөвдөж эс чадах тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ.


Зовлонгоосоо Тэрээр гэрэл харна. Мэдлэгээрээ Тэрээр хангалуун болно. Зөвт Нэгэн, Миний Зарц Олныг зөвтгөнө, хилэнцийг нь үүрнэ.


Бүгдээрээ бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов.


ЭЗЭНий асарт ойртож очсон хүн бүр л үхэх юм. Бид бүрмөсөн мөхөх гэж үү? гэв.


Мосе гэрчлэлийн асар дотор ЭЗЭНий өмнө таягуудыг байрлуулав.


Эцгүүдийнх нь бүл болгоны тэргүүн бүрд нэг таяг байх тул Аароны нэрийг Левийн таяг дээр бич.


Та нар уг нутгийг тандсан өдрүүд буюу дөч хоногийн тоо ёсоор, өдөр бүрийн төлөө нэг жил буюу дөчин жилийн турш хилэнцээ үүрнэ. Ийнхүү та нар Миний дургүйцлийг мэдэх болно.


Тиймээс тэд Миний журам зааврыг сахих ёстой. Эс тэгвээс үүнийг гутааснаас болж гэм нүгэл үүрч үхэх вий. Би тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.


Та нар юунд нүглийн тахилыг ариун газарт идсэнгүй вэ? Энэ нь ариунаас ариун агаад хотол түмний хилэнцийг үүрүүлж, тэдэнд эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийлгэхээр та нарт өгөгдсөн.


Мөн ариун зүйлсийг идсэнээрээ өөртөө ял хилэнц үүрүүлэх ёсгүй. Учир нь ЭЗЭН Би тэднийг ариусгадаг юм” гэдгийг хэлэгтүн гэв.


Леви овгийг авчран, тахилч Ааронд үйлчлүүлэхээр тэднийг түүний өмнө байлга.


Тэр чамайг Левийн хөвгүүд болох ах дүүсийн чинь хамт ойртуулсан байхад та нар бас тахилч болохоор эрэлхийлнэ үү?


Бас тэдний өгөх бэлгийн хандив Израилийн хөвгүүдийн бүх даллах өргөлийн хамтаар чинийх юм. Тэдгээрийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь ногдол болгон өгсөн. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон үүнийг идэж болно.


Тэр үед ЭЗЭН, Леви овгийнхныг ЭЗЭНий гэрээний авдрыг зөөлгөхийн тулд, Түүнд зарагдаж, Түүний нэрээр энэ өдрийг хүртэл ерөөл хийлгэхээр ЭЗЭНий өмнө зогсоохын тулд тусгаарласан.


Мика леви хүнд сахил хүртээв. Залуу эр түүний тахилч болж, Микагийн гэрт байх болжээ.


Ингээд чи зүүн талаараа хэвтэж, Израилийн гэрийн хилэнцийг тэр тал дээр тавь. Хажуулдан хэвтэх хоногийнхоо тоогоор чи тэдний хилэнцийг үүрнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite