Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 17:3 - Ариун Библи 2013

3 Эцгүүдийнх нь бүл болгоны тэргүүн бүрд нэг таяг байх тул Аароны нэрийг Левийн таяг дээр бич.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэдний эцгүүдийн бүл болгоны тэргүүлэгч бүрд нэг таяг байх тул Аароны нэрийг Левийн таяг дээр бич.

Gade chapit la Kopi




Тооллого 17:3
10 Referans Kwoze  

Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт тахилын ширээ болон хөшигний доторх юм бүрийн төлөө тахилчийн албыг сахин үйлчлэлийг гүйцэтгэнэ. Би тахилчийн үүргийг та нарт бэлэг болгон соёрхож байна. Харин ойртон ирсэн гаднын хүн үхэх ёстой хэмээлээ.


ЭЗЭН, Ааронд —Ариун газарт хамаатай хилэнцийг чи, чиний хөвгүүд болон эцгийн чинь бүл чамтай хамт үүрнэ. Тахилчийн үйлчлэлд чинь хамаатай хилэнцийг чи болон чиний хөвгүүд чамтай хамт үүрнэ.


Амрам нь авга эгч Иохебедыг эхнэрээ болгон авч, тэр эмэгтэй түүнд Аарон Мосе хоёрыг төрүүлжээ. Амрамын амьдралын жилүүд зуун гучин долоон жил байжээ.


Левийн хөвгүүдийн нэрс нь уг угсаа дагуу Гершон, Кохат, Мерари бөгөөд Левийн амьдралын жилүүд зуун гучин долоон жил байв.


Израилийн хөвгүүдтэй ярьж, эцгийн бүл болгоноос нэг нэг таяг буюу эцгүүдийнх нь бүлийн бүх удирдагчаас арван хоёр таягийг авч, хүн бүрийн таяг дээр нэрийг нь бичигтүн.


Чи үүнийг Миний чамтай уулздаг уулзалтын майхан дотор гэрчлэлийн урд байрлуул.


Хүний хүү! Нэг савааг өөртөө авч, дээр нь “Иуда ба түүний хамтрагчид болох Израилийн хөвгүүдэд” гэж бич. Тэгээд өөр нэг савааг авч, дээр нь “(Ефраимын саваа) Иосеф ба түүний хамтрагчид болох Израилийн хамаг гэрт” гэж бич.


Газар амаа нээн тэднийг Коратай хамт залгисан юм. Гал хоёр зуун тавин хүнийг залгин, тэд үхэж, анхааруулга болжээ.


Та нар сэтгэлдээ алдаж буруутав. “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бурхан ЭЗЭН маань юу ч хэлсэн бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн намайг Бурхан ЭЗЭНдээ та нар л илгээсэн шүү дээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite