Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 16:3 - Ариун Библи 2013

3 Тэд хамтдаа Мосе Аарон нарын эсрэг цуглаж, тэдэнд —Та нар арай дэндэж байна. Даяар хотол түмэн, хүн бүр нь ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна. Юунд та нар өөрсдийгөө ЭЗЭНий чуулганаас дээгүүр өргөмжилнө вэ? гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэд хамтдаа Мосе, Аарон нарын эсрэг цуглаж, тэдэнд —Та нар хэт хол явчихлаа. Учир нь бүх чуулган, түүний хүн бүр нь ариун бөгөөд ЭЗЭН тэдний дунд байна. Тиймээс та нар юунд өөрсдийгөө ЭЗЭНий чуулганаас дээгүүр өргөмжилнө вэ? гэв.

Gade chapit la Kopi




Тооллого 16:3
20 Referans Kwoze  

Хуаранд тэд Мосед болон ЭЗЭНий ариун хүн Ааронд атаархсан.


энэ нутгийн оршин суугчдад ярих болно. Өө ЭЗЭН, Та энэ ард олны дунд байгаа. ЭЗЭН Та болон тэд нүүр нүүрээ хардаг, Таны үүл тэдний дээр тогтон байдаг бөгөөд Та тэдний өмнө өдөр нь үүлэн баганаар, шөнө нь галан баганаар явдаг гэдгийг тэд сонсоцгоосон билээ.


Та нар Надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно.” Энэ үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв.


маргааш, дотор нь гал хийж, ЭЗЭНий оршихуйд түүн дээрээ утлага тавь. Тэгээд ЭЗЭНий сонгох хүн нь ариун нэгэн болно. Левийн хөвгүүд та нар л арай дэндэж байна гэв.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг.


Бидний өвөг дээдэс түүнд дуулгавартай захирагдахыг хүсээгүй агаад харин ч түүнийг үгүйсгэж, зүрх сэтгэлээрээ Египет уруу буцаж эргэсэн.


Бурханы тэрэгт цэрэг мянга мянгаар, түм түмээрээ, Эзэн тэдний дунд Синаи ариун газарт.


Тэдний охидоос өөрсдөдөө болон хөвгүүддээ эхнэр авч, ариун үндэстний үрийг тэр газрын ард түмнүүдтэй холилдуулсан юм. Захирагч тэргүүлэгчдийн гар энэхүү итгэлгүй байдалд хамгийн түрүүнд оролцсон гэв.


Дунд нь Би оршин, дотор нь та нар амьдрах нутгийг та нар бүү бузарла. Учир нь ЭЗЭН Би Израилийн хөвгүүдийн дунд оршин байна” гэж айлдлаа.


Тиймээс л чи болон чиний бүх нөхөд ЭЗЭНий эсрэг хамтдаа цугласан байна. Харин Аарон хэн болоод та нар түүний эсрэг гомдоллон гонгинолдоно вэ? гэлээ.


Чи тэднийг эр, эм гэлтгүй гаргаж явуул. Дунд нь Миний оршиж буй хуаранг тэд бузарлахгүйн тулд тэднийг хуарангаас гаргагтун гэж айлдлаа.


Гэтэл дараагийн өдөр нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож —Та нар ЭЗЭНий ард түмнийг үхэлд хүргэсэн гэцгээв.


Золгүй явдлыг тэрээр Иаковын дотроос үзээгүй. Зовлонг бас Израилийн дотроос хараагүй. Бурхан ЭЗЭН нь түүнтэй хамт бөгөөд Хааны уухай тэдний дунд байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite