Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 16:2 - Ариун Библи 2013

2 Израилийн хэсэг хөвгүүд буюу цуглаанд сонгогдсон нэр алдартай хүмүүс, хотол түмний хоёр зуун тавин удирдагчидтай хамт Мосегийн өмнө хөндөлдөн босжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Израилийн хэсэг хөвгүүдийн хамт Мосегийн өмнө хөндөлдөн босжээ. Тэдгээр нь чуулганд сонгогдсон, цуглааны хоёр зуун тавин удирдагчид буюу нэр алдартай хүмүүс байв.

Gade chapit la Kopi




Тооллого 16:2
10 Referans Kwoze  

Елиабын хөвгүүд нь Немуел Датан Абирам нар юм. Датан Абирам нар хотол түмнээс дуудагдаж, ЭЗЭНий эсрэг тэмцэлдэхдээ Коратай нөхөрлөн Мосе Аарон нарын эсрэг тэмцэлдсэн хүмүүс байлаа.


Тэд нүцгэн байдлыг нь дэлгэж, түүний хөвгүүд, охидыг авч, өөрийг нь илдээр алжээ. Ийнхүү тэд түүнд шүүхийг гүйцэлдүүлсэн учир тэрээр эмэгтэйчүүдийн дунд муу нэртэй болов.


Тэдний эцгүүдийн гэр бүлийн тэргүүнүүд нь Ефер, Иши, Елиел, Азриел, Иеремиа, Ходавиа, Иахдиел бөгөөд тэд эрэлхэг зоригтой, алдар цуутай, өөрсдийн эцгүүдийн бүлийн тэргүүнүүд байв.


Тэр үед газар дэлхий дээр Нефилим байсан бөгөөд түүний дараа ч бас Бурханы хөвгүүд хүний охидыг авч, хүүхэд төрүүлжээ. Тэдгээр нь хүчтэй, баатарлаг, эрт цагийн алдарт хүмүүс байжээ.


Дараа нь гоо үзэсгэлэнгээс чинь болж чиний нэр алдар үндэстнүүдийн дунд тархав. Учир нь чамд Миний соёрхсон сүр жавхлангаас минь болж энэ нь төгс байсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Ефраимын хөвгүүдээс хорин мянга найман зуун эрэлхэг дайчин эр байсан бөгөөд тэд өөрсдийн эцгүүдийн бүлд нэртэй хүмүүс байв.


Эд хотол түмнээс дуудагдсан хүмүүс бөгөөд эцгүүдийнхээ овгийн удирдагчид, Израилийн мянгатын тэргүүн нар билээ гэв.


ЭЗЭНээс гал гарч ирэн, утлага өргөж байсан хоёр зуун тавин хүнийг шатаав.


(Мосе куш эмэгтэйтэй гэрлэсэн байсан тул) Мосегийн гэрлэсэн куш эмэгтэйн улмаас Мириам, Аарон нар түүний эсрэг яриа гаргав.


Бидний эцэг цөлд үхсэн хэдий ч Корагийн нөхөдтэй хамт ЭЗЭНий эсрэг цугласан хүмүүсийн дунд тэр байгаагүй. Харин тэр өөрийнхөө гэм нүглээс болж үхсэн бөгөөд хүүгүй байсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite