Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 15:9 - Ариун Библи 2013

9 үхрийн төлтэй хамт тэрээр хагас хин тосонд багсарсан ефагийн аравны гурван сайн гурилан идээн өргөлийг өргөх ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 та нар хагас хин тостой хольсон ефагийн аравны гурван сайн гурилан идээн өргөлийг бухтай хамт өргөх ёстой.

Gade chapit la Kopi




Тооллого 15:9
18 Referans Kwoze  

Ундаан өргөлүүд нь буханд хагас хин дарс, хуцанд хинийн гуравны нэг дарс, хурганд хинийн дөрөвний нэг дарс байх ёстой. Энэ нь жилийн саруудын туршид сар бүрийн шатаалт тахил юм.


Нэг буханд идээн өргөл болгон тосонд багсарсан ефагийн аравны гурван сайн гурил мөн нэг хуцанд идээн өргөл болгон тосонд багсарсан ефагийн аравны хоёр сайн гурилыг,


Найм дахь өдөр нь тэрээр согоггүй хоёр эр хурга, согоггүй нэг охин төлөг болон идээн өргөлд зориулан тосонд багсарсан ефагийн аравны гурав хэмжээтэй сайн гурил, нэг лог тос авчрах бөгөөд


Харин идээн өргөлийн хууль ийм болой. Аароны хөвгүүд үүнийг ЭЗЭНий өмнө, тахилын ширээний урд өргөх ёстой.


ЭЗЭН зөөлрөхөө больж, Ерөөлөө ардаа орхин Бурхан ЭЗЭНд чинь зориулагдсан идээн өргөл, ундаан өргөлийг Орхихыг хэн мэдлээ?


Идээн өргөл болон ундаан өргөл нь ЭЗЭНий өргөөнөөс тасарч, ЭЗЭНий үйлчлэгч, тахилч нар гашуудна.


Ийнхүү байнгын шатаалт тахилд өглөө бүр тэд хурга, идээн өргөл, тосыг бэлтгэх ёстой.»


Баяр наадам, товлосон баярууд дээрх идээн өргөл нь нэг бухтай хамт нэг ефа, нэг хуцтай хамт нэг ефа, хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр байх бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой.


Нэг бухтай хамт нэг ефаг, нэг хуцтай хамт нэг ефаг, хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр тэр идээн өргөлийг ханган нийлүүлэх ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой.


Идээн өргөл нь хуцанд нэг ефа бөгөөд хургатай хамт өргөх идээн өргөл нь түүний өгөх чадлын хэрээр байх ба нэг ефад нэг хин тос байх болой.


Дараа нь тэр надад —Тусгаарласан талбайн харалдаа буй хойд танхимууд ба өмнөд танхимууд нь ЭЗЭНд ойртох тахилч нарын ариунаас ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэр газар ариун тул тэнд тэд ариунаас ариун юмс, идээн өргөл, нүглийн тахил, ялын тахил зэргийг тавих болой.


Энэ нь тавиг талх, байнгын идээн өргөл, байнгын шатаалт тахил, Амралтын өдрүүдийн, шинэ сарын товлосон үеүдэд ариун зүйлсэд болон Израилийн эвлэрүүллийг хийхээр нүглийн тахилд зориулан мөн бидний Бурханы өргөөний бүх ажлын тулд юм.


Орнан, Давидад —Үүнийг та өөртөө ав. Миний эзэн хаан нүдэнд тань тааламжтай гэснээ болгоогтун. Хар даа, би шатаалт тахилд зориулан үхэр, түлээнд тариа цайруулагч тэрэг, идээн өргөлд зориулан буудайг өгье. Би энэ бүгдийг өгье гэв.


Эдгээрийг тогтоолынх нь дагуу тааламжит үнэр буюу ЭЗЭНд галан тахил болгон шинэ сарын шатаалт тахил болон үүний идээн өргөл, байнгын шатаалт тахил болон үүний идээн өргөл ба эдгээрийн ундаан өргөлүүдээс гадна өргөгтүн.


Эдгээр нь шатаалт тахил, идээн өргөл, нүглийн тахил, ялын тахил, томилгооны ёслолын тахил, эвийн тахилуудын нядлах тахилын хууль бөгөөд


Ам өчгөө биелүүлэх мөн эвийн тахилд ЭЗЭНд шатаалт тахил эсвэл нядлах тахил болгон үхрийн төлийг бэлтгэхдээ


Ундаан өргөл болгон хагас хин дарсыг галан тахилаар, ЭЗЭНд тааламжит үнэр болгон өргөгтүн.


Хөвгүүнийг хөхнөөс гармагц Ханна гунан бух, нэг ефа гурил, нэг тулам дарс авч, Шилод буй ЭЗЭНий өргөөнд хүүгээ дагуулан ирэв. Тэгэхэд хүү нь нялхаараа байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite