1 Даяар хотол түмэн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнө ард олон уйлалдав.
1 Дараа нь бүх чуулган өөрсдийн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнө ард олон уйлалдав.
Та нар эргэж ирээд, ЭЗЭНий өмнө уйлцгаасан ч ЭЗЭН та нарын дуу хоолойг сонсоогүй, та нарт чих тавиа ч үгүй.
Фараон ард түмнийг явуулахад, филистчүүдийн газрын зам ойрхон байсан боловч Бурхан тэднийг тэр замаар удирдсангүй. Учир нь Бурхан —Ард түмэн дайн үзвэл санаа урваж, Египет уруу буцах вий гэж айлджээ.
Ард түмэн энэ муу үгийг сонсоод харамсан гашуудаж, хэн нь ч гоёл чимэглэлээ зүүсэнгүй.
Тэнд бид Нефилимийг харсан. (Анакийн хөвгүүд нь Нефилимээс гаралтай байлаа.) Бид өөрсдийнхөө нүдэнд царцаа мэт болсон бөгөөд тэдний нүдэнд ч тийнхүү байлаа гэв.
Израилийн бүх хөвгүүд Мосе Аарон нарын эсрэг гонгинолдож байв. Даяар хотол түмэн тэдэнд —Бид Египет нутагт үхэцгээсэн ч болоосой! Эсвэл бид энэ цөлд үхэцгээсэн ч болоосой!
Гэвч та нар тийш явахаас дургүйцэж, Бурхан ЭЗЭНийхээ тушаалын эсрэг тэрсэлсэн билээ.
Тэгэхэд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс дуугаа өндөрсгөн уйлах ч тэнхээгүй болтлоо цурхиран уйлав.
Ийм боловч тэд нүгэл үйлдсээр, Гайхамшгуудад нь эс итгэсэн.
Ашер овгоос Михаелын хүү Сетур,
ЭЗЭН та нарыг Кадеш-барнеагаас явуулахдаа, “Та нар явж, та нарт Миний өгсөн газрыг эзэмшицгээ” гэж хэлсэн. Харин та нар Бурхан ЭЗЭНийхээ тушаалыг тэрслээд Түүнд итгэсэнгүй, Түүний үгийг ч сонссонгүй.
Харин надтай хамт явсан ах дүү нар маань хүмүүсийн зүрхийг үхүүлсэн. Гэвч би өөрийн Бурхан ЭЗЭНийг байгаа бүхнээрээ дагасан.
Харин майхнууд дотроо эгдүүцэн бувтнасан. ЭЗЭНий дуу хоолойг ч сонсоогүй.