9 Бениамин овгоос Рафугийн хүү Палти,
Ефраим овгоос Нуны хүү Хошеа,
Зебулун овгоос Содийн хүү Гаддиел,
Гэвч чи тэднээс бүү ай! Бурхан ЭЗЭН чинь Фараонд бас бүх Египетэд юу үйлдсэнийг сайн сана.
Чи тэднээс бүү сүрд! Учир нь та нарын дунд байгаа Бурхан ЭЗЭН чинь аугаа бөгөөд аюумшигт Бурхан юм.
Тууштай бөгөөд зоригтой бай! Чамтай хамт явдаг Нэгэн бол Бурхан ЭЗЭН чинь юм. Тэр чамайг орхихгүй мөн чамайг хаяхгүй учраас тэднээс бүү айж эмээ, бүү балмагдан цоч!
Чиний өмнө тэргүүлэн явагч Нэгэн бол ЭЗЭН юм. Тэр өөрөө чамтай хамт байх бөгөөд чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ! гэлээ.