Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 13:21 - Ариун Библи 2013

21 Ингээд тэд өгсөж яваад, Зиний цөлөөс Хаматад хүрэх Рехобыг хүртэлх нутгийг тандав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Тийнхүү тэд өгсөн явж, Зиний цөлөөс Лебо-хамат дахь Рехобыг хүртэлх нутгийг тандав.

Gade chapit la Kopi




Тооллого 13:21
15 Referans Kwoze  

Тэд Езион-геберээс хөдөлж Зиний цөлд буудаллав. Энэ нь Кадеш болой.


Нэгдүгээр сард Израилийн хөвгүүд даяар хотол түмэн Зиний цөлд ирж, ард олон Кадешт буудаллав. Мириам тэнд өөд болж, тэндээ тавигдлаа.


Учир нь Зиний цөлд усны дэргэд хотол түмний мэтгэлцэн байх үед тэдний нүдний өмнө Намайг ариунаар харагдуулах Миний тушаалын эсрэг чи тэрсэлсэн гэв. (Энэ нь Зиний цөл дэх Кадешийн дэргэдэх Мерибагийн ус байлаа.)


Иудагийн хөвгүүдийн овог, бүлийнх нь дагуу шодож хуваарилсан газар нь нэг талдаа Едомын хил хүртэл, нөгөө өмнөд хязгаартаа Зиний өмнөд цөл газар хүртэл байв.


мөн гебалчуудын нутаг хийгээд Хермон уулын доорх Баал-гадаас Лебо-хаматыг хүртэлх, наран ургах зүгийн Ливан бүхэлдээ юм.


Калне уруу очиж хар. Тэндээс агуу Хамат уруу оч, Дараа нь филистчүүдийн Гат уруу оч. Эдгээр хаанчлалаас илүү сайн юм та нарт байна уу? Эсвэл нутаг дэвсгэр чинь тэднийхээс илүү том юм уу?


Хададезерын хамаг дайчдыг Давид бут цохисон гэдгийг Хаматын хаан Тои сонсоод


Учир нь та нар Зинийн цөлд Мерибат-кадешийн усны дэргэд Израилийн хөвгүүдийн дунд Миний эсрэг итгэл эвдэн, Миний ариуныг Израилийн хөвгүүдийн дунд илэрхийлээгүй.


Тэд тэндээсээ уулархаг нутагт хүрч, улмаар Ешколын хөндийд очиж, түүнийг тандаад,


Дамаскийн талаар. “Хамат Арпад нар ичгүүр болов. Учир нь тэд муу мэдээ сонссон билээ. Тэдний зүрх мохов. Далай тайван биш бөгөөд намдаж чадахгүй байна.


Тэгээд тэд хааныг олзлоод, Хаматын нутаг дахь Риблад Вавилоны хаан дээр аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов.


Дамаскийн хил ба Хаматын хилийн хооронд буй Хамат, Берота, Сибраим, Хаураны хилийн дагуу байх Хазерхаттикон юм.


Хор уулаас та нар Лебо-хамат хүртэл татах бөгөөд хилийн адаг Зедадад байх ёстой.


Тэр хот Сидоноос алслагдсан төдийгүй хэн нэгэнтэй харилцаагүй байсан учир тэднийг аврах хүн ганц ч байсангүй. Тэр хот Бет-рехобын ойролцоо хөндийд байв. Тэд хотыг дахин сэргээн босгож, тэндээ суурьшив.


Swiv nou:

Piblisite


Piblisite