3 (Мосе гэгч хүн газрын хөрсөн дээрх хэнээс ч илүүгээр маш даруу нэгэн байлаа.)
3 (Мосе гэгч хүн дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу байлаа.)
Буулгыг минь өөрсөд дээрээ ав. Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно.
Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ? Тэр нь биеэ зөв авч яван, мэргэн ухааны дөлгөөн зангаар үйлсээ харуул.
Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг ийм байдалд хүргэсэн шүү дээ. Үнэндээ та нар намайг магтах ёстой байсан. Учир нь би хэн ч биш боловч тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй.
Харин тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй гэж би бодож байна.
Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно.
Харин зүрхэнд нуугдсан хүнийг дөлгөөн ба даруу сүнсний мөхөшгүй чанараар гоё. Энэ нь Бурханы өмнө асар үнэтэй болой.
Христийн элч нарынхаа хувьд шаардлага үзүүлж чадах байсан ч бид та нарын дунд эх хүн хүүхдүүдээ асрах мэт зөөлөн байсан.
Паул би та нартай нүүр тулахдаа аядуу, хол байхдаа хатуу ханддаг нэгэн гэнэ. Би Христийн дөлгөөн хүлцэнгүй чанараар та нарыг ятгаж байна.
«Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу Даруухнаар, илжиг буюу эдэлгээний адгуусын төл, дудран унаад айсуй гэж Сион охинд дуулга» гэсэн юм.
Учир нь ЭЗЭН ард түмнээрээ бахаддаг. Дордсыг Тэрээр авралаар үзэсгэлэнтэй болгодог.
ЭЗЭН, дорой нэгнийг өргөн түшиж, Муу буруу хүнийг газарт унагадаг.
ЭЗЭН гэнэт Мосе, Аарон, Мириам нарт —Та гурав уулзалтын майханд хүрч ир гэж айлдав. Тэр гурав ч хүрч ирлээ.