Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 11:4 - Ариун Библи 2013

4 Тэдний дундах холилдсон хүмүүс шунахай хүсэлд автаж мөн Израилийн хөвгүүд ч дахин уйлж —Хэн бидэнд идэх мах өгөх вэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Тэдний дунд байсан холилдсон хүмүүс дэндүү шунахайрч, мөн Израилийн хөвгүүд ч дахин уйлж —Хэн бидэнд идэх махыг өгөх вэ?

Gade chapit la Kopi




Тооллого 11:4
16 Referans Kwoze  

Тэд тачаадан хүссэн шиг муу муухай юмсын араас бид тачаадан хүсэхгүй байхын тулд энэ нь бидэнд жишээ болсон юм.


Тэдэнтэй хамт үй олон холилдсон хүмүүс, хонь, үхэр, асар олон тооны мал сүрэг гарав.


Харин цөлд ихэд шунан тачаадаж, Зэлүүд газарт Бурханыг сорьсон.


Бүү мэхлэгд. “Аягүй муу нөхөрлөөн аятай ёсзүйг ялзалмуй.”


Тиймээс тэд хуулийг сонсоод, бүх харийнхныг Израилиас гаргав.


Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалыг нь хангах юугаар ч махбодыг бүү тэтгэ.


Израилийн хөвгүүд тэдэнд —Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байхдаа ЭЗЭНий мутарт алагдсан бол дээр байж. Та нар чуулганыг бүхэлд нь өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөлд авчирлаа гэв.


Египет болон цөлд Миний цог жавхланг болон Миний бүтээсэн тэмдгүүдийг харсан атлаа ийнхүү арван удаа Намайг сорин, Миний дууг сонсоогүй бүх хүн,


Чи биднийг цөлд үхүүлэхээр сүү зөгийн бал урссан нутгаас авч гарсан нь багадаад бас биднийг захирах нь уу?


ингэхдээ “Үгүй, харин бид Египетийн нутаг уруу явна. Тэнд бид дайныг харахгүй, бүрээн дуу сонсохгүй, талхаар ч өлсөхгүй бөгөөд тэнд бид амьдрах болно” гэвэл


Израилийн хөвгүүдийн гонгинооныг Би сонссон. “Үдшийн бүрийгээр та нар мах идэж, өглөө талхаар цадах болно. Би Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нар мэдэх болно” гэж тэдэнд хэл гэв.


Ард олонд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусга. Та нар мах идэх болно. Та нар ЭЗЭНий сонорт «Хэн нэгэн бидэнд идэх мах өгөөсэй! Бид Египетэд сайхан байсан» гэж уйлагнасан учир ЭЗЭН та нарт мах өгч, та нар идэх болно.


Даяар хотол түмэн дуугаа өндөрсгөн хашхирч, тэр шөнө ард олон уйлалдав.


Та нар Табера, Масса, Киброт-хаттаавад байхдаа ЭЗЭНийг бас хилэгнүүлсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite