Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 11:10 - Ариун Библи 2013

10 Ард олон ураг даяараа, хүн бүр майхныхаа үүдэнд уйлагнан байхыг Мосе сонсжээ. ЭЗЭНий уур хилэн ихэд дүрэлзэж бас Мосед ч энэ бүхэн таагүй байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Ард олон өөрсдийн ургууд даяар, хүн бүр майхныхаа үүдэнд уйлан байхыг Мосе сонсов. ЭЗЭНий уур хилэн ихэд дүрэлзэн байсан ба Мосед таалагдахгүй байлаа.

Gade chapit la Kopi




Тооллого 11:10
19 Referans Kwoze  

Тиймээс ЭЗЭН сонсож, хилэгнэсэн. Иаковын эсрэг галыг ноцоож, Израилийн эсрэг уурыг нэмэгдүүлсэн.


Есүс хараад зэвүүцэж, тэдэнд —Хүүхдүүдэд зөвшөөрч, Тэднийг Над дээр ирэхийг нь бүү хоригло. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм.


Есүс ууртайгаар тэднийг тойруулан харснаа, зүрхнийх нь хатууд харамсаж, тэр хүнд —Гараа сунга гэв. Тэр гараа сунгасанд, гар нь эдгэсэн байлаа.


Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт дайснуудад чинь үйлчлүүлнэ. Учир нь чи уур хилэнд минь үүрд шатах галыг ноцоов.


Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж, Тэдний эсрэг мутраа сунгаж, Тэднийг цохиж унагав. Уулс доргиж, гудамжнуудын голд тэдний цогцос Хог мэт хөглөрнө. Ингэлээ гээд уур хилэн нь эс эргэв Мутар юугаа Тэр сунгасан хэвээр байна.


Аяа ЭЗЭН, Таныг үзэн ядагчдыг би үзэн яддаггүй гэж үү? Таны эсрэг босогчдыг би жигшдэггүй гэж үү?


Харин майхнууд дотроо эгдүүцэн бувтнасан. ЭЗЭНий дуу хоолойг ч сонсоогүй.


Бурхан сонсоод, уур хилэнгээр дүүрч, Израилийг ихэд жигшсэн.


Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, Газрыг ургацтай нь залгиж, уулсын суурьд ч гал тавина.


Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж —Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Энэ заваан хүнснээс ой гутаж байна гэцгээлээ.


Тиймээс Кора, Датан ба Абирам нарын оршин сууж буй газрын эргэн тойронд байсан бүгд ухарцгаав. Датан Абирам нар гарч ирэн, эхнэрүүд, хөвгүүд болон багачуудынхаа хамт майхнуудынхаа үүдэнд зогсов.


(Мосе гэгч хүн газрын хөрсөн дээрх хэнээс ч илүүгээр маш даруу нэгэн байлаа.)


Ард түмэн гай зовлонгоос болж ЭЗЭНий сонор дор дургүйцэн гонгинолдсон бөгөөд ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзэж, ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зах хаяаг шатаав.


Шөнөөр хуаранд шүүдэр унахад манна тэнд унадаг байлаа.


Мосе, ЭЗЭНд —Та зарцаа юунд ийн зовооно вэ? Би Таны мэлмийд тааллыг эс олсон юм уу? Юунд Та энэ бүх ард түмний ачааг над дээр тохсон юм бэ?


Ингээд ЭЗЭНий уур хилэн тэдний эсрэг шатаж, Тэр салж явав.


Swiv nou:

Piblisite


Piblisite