Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 10:9 - Ариун Библи 2013

9 Чам уруу довтлох өстөн дайсны эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа бүрээг түгшүүрийн дохиогоор үлээгтүн. Тэгвэл чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө дурсагдаж, дайснуудаасаа аврагдах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Чам уруу довтлох өстний эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө дурсагдахын тулд, дайснуудаасаа аврагдахын тулд бүрээнүүдийг түгшүүрийн дохиогоор үлээгтүн.

Gade chapit la Kopi




Тооллого 10:9
34 Referans Kwoze  

Израилийн хөвгүүдэд —Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Израилийг Египетээс гаргаж, та нарыг египетчүүдийн гараас болон дарангуйлж байсан бүх хаанчлалын гараас аварсан билээ.”


ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарангуйлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвджээ.


Бурхан, Ноа болон түүнтэй хамт бүхээгт байсан бүх амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.


Дайснууд нь ч бас тэднийг дарангуйлсан. Тэд гар дор нь номхорсон.


Аяа ЭЗЭН, ард түмэндээ өгсөн таалал дотроо Намайг санаач. Авралтайгаа над дээр айлчлаач.


Иудачууд эргэх үедээ, харагтун, урдаасаа араасаа зэрэг довтлуулжээ. Иймээс иудачууд ЭЗЭНд хашхиран тахилч нар бүрээгээ хүнгэнүүлэн үлээв.


Мөн сидон, амалек ба маончууд та нарыг дарангуйлахад та нар Над уруу гуйж хашхирсанд Би та нарыг тэдний гараас аварсан.


Тэд Израилийн хөвгүүдийг тэр жил талхин зовоож Иорданы тэртээх аморичуудын нутаг Гилеадад байсан Израилийн хамаг хөвгүүдийг арван найман жилийн турш дарлав.


Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэх үед та нар бүрээн дууг сонсоод бүх хүн маш чангаар уухайлан хашхиралдах ёстой. Хотын хана доош нуран унах бөгөөд хүн бүр чигээрээ дайран гар гэлээ.


Овог бүрээс нэг мянгатыг Мосе дайнд илгээсэн бөгөөд тахилч Елеазарын хүү Финехас гартаа ариун савнууд болон түгшүүрийн дохионы бүрээнүүдийг аван тэдэнтэй хамт дайнд явав.


Хэрэв бүрээ тодорхой бус дуу авиа гаргавал хэн тулалдаанд бэлдэх вэ?


Хотод бүрээ үлээвээс хүмүүс цочирдохгүй гэж үү? Хотод гай зовлон тохиолдвол Үүнийг ЭЗЭН хийсэн бус уу?


Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв. Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн.


Би хэдий болтол туг харж, бүрээн дуу сонсох ёстой юм бэ?


Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь, зүрх минь миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь чи, Бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.


Иудад зарлан Иерусалимд тунхаглахдаа «Нутагт бүрээ үлээ. Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл.


“Чангаар хашхирагтун. Бүү тогтоон барь. Хоолойгоо бүрээ мэт өндөрсгөн Ард түмэнд маань гэмт үйлдлийг нь, Иаковын гэрт нүглийг нь мэдүүлэгтүн.


Ертөнцийн оршин суугч, Газар дээр амьдрагч Та бүгд уулсын дээр Туг босмогц үзтүгэй! Эвэр бүрээ үлээмэгц сонстугай!


Биднийг дорд үед маань дурсан санасан Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


Харин ЭЗЭНий Сүнс Гидеоныг бүрхсэнээр тэр эвэр бүрээ үлээхэд түүнийг дагахаар абиезричууд дуудагдан цуглав.


Би та нарыг египетчүүдийн гараас болон та нарыг дарангуйлагч бүгдийн гараас авран чөлөөлж, тэднийг та нарын өмнөөс хөөн зайлуулж, тэдний газар нутгийг нь та нарт өгсөн.


Ехүд тэнд хүрээд, Ефраимын ууланд бүрээ үлээв. Израилийн хөвгүүд түүнтэй хамт уулаас бууж ирэхэд тэрбээр тэднийг тэргүүлэв.


Бүрээ, дайтах уухайн өдөр юм. Энэ нь бэхлэгдсэн хотуудын эсрэг Өндөр булант цамхгуудын эсрэг өдөр юм.


Гибеад эвэр, Рамад бүрээ үлээ. Бет-Авенд “Бениамин аа, араас чинь” гэж түгшүүр зарла.


Тэд бүрээ үлээж бүгдийг бэлэн болгосон ч, хэн ч тулалдаанд үл орно. Учир нь хилэн минь бүх олон түмнийх нь эсрэг юм.


Бениамины хөвгүүд ээ, Аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь муу юм, агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.


Израилийн хөвгүүдэд “Долоо дахь сарын эхний өдөр та нар бүрээдэлтээр сануулах бүтэн амралт, ариун цуглааныг сахь.


Харагтун, Бурхан бидний тэргүүнд, бидэнтэй хамт байгаа бөгөөд та нарын эсрэг түгшүүрийн дохио өгөхөөр Түүний тахилчид ч дохионы бүрээтэйгээ энд байна. Өө Израилийн хөвгүүд ээ, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНий эсрэг бүү дайтагтун. Та нар амжилтад хүрэхгүй шүү дээ гэв.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг Дайны бүрээ үлээхийг сонсгох өдрүүд ирж байна. Тэрээр зэлүүд овоо болж, Хотууд нь галд шатаагдах болно. Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Чи дайсантайгаа тулалдахаар гараад, морьд, тэрэгт цэрэг, өөрийнхөөс чинь илүү олон хүнийг харвал тэднээс бүү ай. Учир нь чамайг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite