Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 10:10 - Ариун Библи 2013

10 Мөн баярлан баясах өдрүүд, тогтоогдсон баяр наадмууд болон сарын эхний өдрүүдэд чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудын нядлах тахилуудынхаа дээр бүрээг үлээх ёстой. Тэдгээр нь Бурханы тань өмнө та нарын төлөөх санамж болох ажгуу. Би ЭЗЭН, та нарын Бурхан гэж айлдлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Мөн баярлан баясах өдөрт, тогтоогдсон найр наадмуудад сарын эхний өдөрт чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудынхаа өргөлүүд дээр бүрээнүүдийг үлээх ёстой. Тэдгээр нь чиний Бурханы өмнө та нарын сануулга мэт байх ажгуу. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн гэлээ.

Gade chapit la Kopi




Тооллого 10:10
34 Referans Kwoze  

Бидний баярын өдөр, шинэ сар, Тэргэл сартайд бүрээ үлээгтүн!


Учир нь, Эзэн Өөрөө тушаалын уухай, тэргүүн тэнгэрэлчийн дуу ба Бурханы бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амилна.


болон тахилч нарын зарим хөвгүүд бүрээтэй, Асафын хүү Заккурын тач, Микаиагийн дөч, Маттаниагийн гуч, Шемаиагийн ач, Ионатаны хүү Зехариа


Барилгачид ЭЗЭНий сүмийн суурийг тавихад, Израилийн хаан Давидын заавар ёсоор ЭЗЭНийг магтахаар тахилч нар нөмрөгөө өмсөн бүрээтэйгээ, левичүүд, Асафын хөвгүүд цан барин зогсоцгоов.


Бүх чуулганыг мөргөж байх зуур дуучид бас дуулж, бүрээнүүд хүнгэнэж байв. Энэ бүхэн шатаалт тахилыг дуустал үргэлжилсэн юм.


Левичүүд Давидын хөгжмийн зэмсгүүдийг барьж, тахилч нар бүрээтэйгээ зогсоцгоов.


Чам уруу довтлох өстөн дайсны эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа бүрээг түгшүүрийн дохиогоор үлээгтүн. Тэгвэл чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө дурсагдаж, дайснуудаасаа аврагдах болно.


Айдаст автсан тэр түүн уруу харж —Юу вэ? Эзэн гэхэд тэнгэрэлч түүнд —Залбирал болон өглөгүүд чинь Бурханы өмнө өргөгдөн дурсгагдав.


Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.


Баярт дууг мэддэг ард түмэн Юутай ерөөлтэй вэ! Аяа ЭЗЭН, Таны царайны гэрэлд тэд алхнам.


Тахилчид өөрсдийн үйлчлэлийн байраа эзлэн, левичүүд ч бас ЭЗЭНд магтаалыг өргөхөөр Давид хааны хийж, ЭЗЭНд зориулсан хөгжмийн зэмсгүүдтэй зогсов. “Түүний энэрэл хайр үүрдийнх.” Давид үүгээр магтаал өргөж байсан билээ. Тахилчид өмнө нь бүрээ үлээж байхад бүх Израиль зогсож байв.


Хеман Иедутун нар эгшиглүүлэх бүрээ, цан, Бурханы магтаалд зориулсан хөгжмийн зэмсгүүдтэйгээ тэдэн дээр байлаа. Иедутуны хөвгүүд нь хаалгач болов.


Ингээд бүх Израиль уухайлан, эвэр бүрээ болон бүрээ үлээж, цан хөгжим цохин мөн босоо ятга ба ятгууд эгшиглүүлсээр ЭЗЭНий гэрээний авдрыг авч иржээ.


Тахилчид болох Шебаниа, Иошафат, Нетанел, Амасаи, Зехариа, Бенаиа, Елиезер нар Бурханы авдрын өмнө бүрээ үлээв. Обед-едом, Иехиа нар авдрын хаалгачид байлаа.


та нар тэдэнд “Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Иорданы ус таслагдаж байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус таслагдсан юм” гэж хэл. Тиймээс ч энэ чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв.


Долдугаар сард, уг сарын нэгэнд та нар ариун цуглааныг хийх бөгөөд хар ажил хийж болохгүй. Энэ нь та нарт бүрээдэлтийн өдөр болох юм.


Израилийн хөвгүүдэд “Долоо дахь сарын эхний өдөр та нар бүрээдэлтээр сануулах бүтэн амралт, ариун цуглааныг сахь.


Аарон ариун газарт орохдоо ЭЗЭНий өмнө байнга дурсгал болгон Израилийн хөвгүүдийн нэрсийг шүүхийн цээживчинд зүрхэн тушаа авч явна.


Сүнс болон сүйт бүсгүй —Ирээрэй гэнэ. Сонсогч нь —Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг.


Тиймээс эдгээр үгсээр бие биенээ тайвшруул.


Ингэхдээ нүд ирмэхийн зуур, нэг агшинд, сүүлчийн бүрээнээр. Учир нь бүрээ дуугарч, үхэгсэд үл муудахаар амилуулагдаж, бид өөрчлөгдөнө.


Тэр өдөр их бүрээ татна. Ассирийн нутагт гээгдсэн, Египетийн нутгаар тараагдсан хүмүүс ирж, Иерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.


Бүрээн дуугаар Түүнийг магтагтун! Босоо ятга ба ятгаар Түүнийг магтагтун!


Чи Израилийн хөвгүүдээс эвлэрүүлгийн мөнгийг авч, уулзалтын майхны үйлчлэлд өг. Ингэснээр төлөөнийхөө эвлэрүүллийг хийх явдал Израилийн хөвгүүдийн төлөө ЭЗЭНий өмнө дурсгал болох юм гэв.


Сар бүрийн эхэнд та нар ЭЗЭНд согоггүй хоёр залуу бух, нэг хуц, долоон эр хургыг шатаалт тахил болгон өргө.


Тиймээс Давид, Ионатанд —Харагтун, маргааш шинэ сарын баяр тул би хаантай хамт зоогийн ширээнд суух ёстой. Гэвч намайг явуулж өгөөч. Гурав дахь өдрийн үдэш хүртэл талд нуугдъя.


Нөхөр нь —Чи юунд өнөөдөр түүн уруу явах гэв? Өнөөдөр чинь шинэ сар ч биш, Амралтын өдөр ч биш шүү дээ гэсэнд эхнэр нь —Зүгээр, тайван бай гэж хариуллаа.


Мөн долоон тахилч хуцын эврээр хийсэн долоон бүрээг авдрын өмнө авч явах ёстой. Долоо дахь өдөр нь та нар хотыг долоон удаа тойрч, тахилч нар бүрээг үлээгтүн.


Учир нь Израильд зориулсан зарлиг, Иаковын Бурханы шийдвэр энэ юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite