Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 1:53 - Ариун Библи 2013

53 Харин Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр уур хилэнг байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын үүргийг сахих болно гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

53 Харин Израилийн хөвгүүдийн чуулган дээр уур хилэн байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын хариуцлагыг сахих болно гэв.

Gade chapit la Kopi




Тооллого 1:53
26 Referans Kwoze  

Мосе, Ааронд —Бойпроо авч, дотор нь тахилын ширээнээс гал хийгээд, дээр нь утлагыг тавиад хотол түмэнд хурдхан аваачиж, тэдний төлөө эвлэрүүллийг хийгтүн. Учир нь ЭЗЭН уурлан хилэгнэж, гамшиг нэгэнт эхэлжээ гэв.


Мөн уулзалтын майхан, ариун газар болон ЭЗЭНий өргөөний үйлчлэлд буй Аароны хөвгүүд, тэдний ах дүүсийн үйлчлэлийг сахин хамгаалах байв.


Тэгээд Ааронд болон түүний хөвгүүд Елеазар, Итамар нарт Мосе —Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд даяар хотол түмний эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын ах дүүс болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНий шатаасан тэрхүү шатагсдын хойноос уйлан гашуудаг.


Өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор, Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, малын тавь бүрээс нэгийг Мосе авч, ЭЗЭНий асрын үүргийг сахиж байсан левичүүдэд тэдгээрийг өгөв.


Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, мал, илжиг, хонь болон бүх амьтны тавь тутмаас нэгийг авч, ЭЗЭНий асрын үүргийг сахиж буй левичүүдэд өгөгтүн гэв.


Израилийн хөвгүүд ариун газарт ойртон очсоноос болж Израилийн хөвгүүдийн дунд гай гамшиг учрахгүй байхын тулд уулзалтын майханд Израилийн хөвгүүдийн үйлчлэлийг гүйцэтгүүлж, Израилийн хөвгүүдийн өмнөөс эвлэрүүллийг хийлгэхээр Би левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас аваад Аарон ба түүний хөвгүүдэд бэлэг болгон өгсөн болой гэж айлдлаа.


Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул.


Тиймээс эш үзүүлэгчдийн тухайд Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг шарилжаар тэжээж, Тэдэнд хортой ус уулгах гэж байна. Учир нь Иерусалимын эш үзүүлэгчдээс Бүх газар нутагт бузар тарав» хэмээв.”


Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж, Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана! Энэ нь төгсгөлд хүргэхэд та нар яах улс вэ?


Харин бидний хувьд, ЭЗЭН бидний Бурхан бөгөөд бид Түүнийг түлхэн хаяагүй. Аароны хөвгүүд болон левичүүд ажил албандаа ЭЗЭНд тахилчаар үйлчилж байна.


Бет-шемешийн хүмүүс ЭЗЭНий авдран доторхыг харсан тул ЭЗЭН тэднийг цохиж, ард олноос нь тавин мянга далан хүнийг цохин алав. ЭЗЭН хүмүүсийг үй олноор хядсанд ард олон эмгэнэн гашуудав.


Израилийн хөвгүүдийн төлөөх үүргийг сахин ариун газрын үүргийг гүйцэтгэх Мосе, Аарон ба түүний хөвгүүд асрын нүүрэн талд, зүүн зүгт буюу уулзалтын майхны урд, зүүн зүгт буудаллах ёстой. Харин ойртож очсон гаднын хүн үхэх ёстой.


Харин чи левичүүдэд гэрчлэлийн асар ба түүний бүх хэрэгсэл, түүнд буй бүхнийг хариуцуул. Тэд асар болон түүний хэрэгсэл бүхнийг авч явж, түүн дотор үйлчлэн мөн асрыг тойрон буудаллаж байг.


Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тийнхүү хийв.


Хуарангуудын гол дунд нь уулзалтын майхан левичүүдийн хуарантай хамт хөдлөх ёстой. Хүн бүр өөрийн байранд, тугийнхаа дэргэд байж, буудалласантайгаа адил мөн тэгж хөдлөх ёстой.


Гершончуудын ураг асрын ард буюу баруун зүгт нь буудаллах ёстой байлаа.


Кохатын хөвгүүдийн ураг асрын өмнө талд буудаллах ёстой.


Мерарийн ургуудын эцгийн бүлийн удирдагч нь Абихаилын хүү Зуриел байв. Тэд асрын хойд талд буудаллах ёстой.


Мосе гэрчлэлийн асар дотор ЭЗЭНий өмнө таягуудыг байрлуулав.


Израилийн Бурхан та нарыг Өөртөө ойртуулахаар, ЭЗЭНий асрын үйлчлэлийг хийлгэхээр, хотол түмний өмнө зогсоон тэдэнд үйлчлүүлэхээр Израилийн хотол түмэн дотроос та нарыг тусгаарласан нь та нарт хангалтгүй байна уу?


Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахил мөн сайхан үнэрт утлага өргөдөг бөгөөд цэвэр ширээн дээр тавиг талх тавьдаг бөгөөд алтан дэнлүүний сууриуд дэнлүүнийхээ хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Бид Бурхан ЭЗЭНийхээ хариуцлагыг сахидаг, харин та нар Түүнийг түлхэн хаясан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite