Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 1:1 - Ариун Библи 2013

1 Тэднийг Египет нутгаас гарснаас хойш хоёр дахь жилийн хоёрдугаар сарын нэгэнд Синаин цөлд, уулзалтын майхан дотор ЭЗЭН, Мосед айлдаж —

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Ингээд тэднийг Египетийн нутгаас гарснаас хойш хоёр дахь жилийн хоёрдугаар сарын нэгэнд Синаин цөлд, хурлын майхан дотор ЭЗЭН Мосед айлдан —

Gade chapit la Kopi




Тооллого 1:1
15 Referans Kwoze  

Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубын хоорондоос, эвлэрүүлгийн таган дээрээс Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлээ Би чамд айлдана.


Израилийн хөвгүүд Египет газраас гарснаас хойш гурав дахь сарын яг тэр өдөр Синаин цөлд хүрэв.


Тэднийг Египет нутгаас гарсны дараа хоёр дахь жилийн эхний сард Синаин цөлд ЭЗЭН, Мосетэй ярин —


Эдгээр нь Израилийн хөвгүүдэд зориулан Синаи уулан дээр Мосед ЭЗЭНий тушаасан тушаалууд болой.


ЭЗЭН уулзалтын майхан дотроос Мосег дуудаж, түүнд айлдахдаа —


Хоёр дахь жилийн эхний сард, уг сарын анхны өдөр асрыг босгов.


Эхний сарын эхний өдөрт чи уулзалтын майхан асрыг босго.


Израилийн хөвгүүд Египет нутгаас гарснаас хойш дөрвөн зуун ная дахь жилд, Израильд Соломоны хаанчлал тогтсоны дөрөв дэх жилийн Зив сар буюу хоёрдугаар сард Соломон, ЭЗЭНий өргөөг барьж эхэлжээ.


хоёрдугаар сарын нэгэнд даяар хотол түмнийг бүхэлд нь цуглуулж, хорь ба түүнээс дээш насны эрчүүдийг ураг, эцгүүдийнх нь бүл, нэр нэрээр нь толгой дараалан удам угсаагаар бүртгэв.


Тэд Рефидимээс хөдөлж, Синаин цөлд хүрч, цөлд буудаллав. Израильчууд тэндээ нэгэн уулын өвөрт буудаллажээ.


ЭЗЭН гэнэт Мосе, Аарон, Мириам нарт —Та гурав уулзалтын майханд хүрч ир гэж айлдав. Тэр гурав ч хүрч ирлээ.


Дөч дэх жилийн арван нэгдүгээр сарын нэгний өдөр Мосе Израилийн хүүхдүүдийн талаар ЭЗЭНээс өөрт нь тушаасан бүхнийг тэдэнд хэлжээ.


Бурхан ЭЗЭН чинь гарын чинь үйлс бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд, өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэж хэл” гэсэн.


Бид Кадеш-барнеагаас хөдлөөд, Зередийн хөндийг туулсан үе хүртэл буюу ЭЗЭНий тэдэнд тангарагласан ёсоор тэр үеийнхний дайчин эрс хуарандаа бүрмөсөн сөнөх хүртэл гучин найман жил өнгөрчээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite