1 Харин чи эрүүл сургаалд тохирох зүйлсийг ярь.
Надаас сонссон эрүүл үгсийн жишээг Христ Есүст итгэх итгэл ба хайр дотор чанд сахь.
Хэн нэгэн нь өөр сургаал зааж, бидний Эзэн Есүс Христийн эрүүл үгс ба итгэл сүсгийн сургаалд эс байваас,
сургаалын дагуу итгэмжит үгийг баримтлах ёстой. Тэгснээр тэрээр эрүүл сургаалаар ухуулах болон эсэргүүцэгчдийг няцаах чадвартай байна.
Энэ бол итгэмжит үг. Эдгээр зүйлийг итгэлтэй яриасай гэж би чамаас хүсэж байна. Тэгвэл Бурханд итгэсэн нь сайн үйлс сахихдаа хянуур болох юм. Энэ нь сайн бөгөөд хүмүүст тустай.
садарлагчид, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүн хулгайлагчид, худалчууд, тангаргаасаа няцагчид болон эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхэнд зориулагджээ.
Ярьдаг нь Бурханы илэрхийллээр яриг. Үйлчилдэг нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдаршуулагдах юм. Есүс Христэд алдар ба сүр хүч нь үеийн үед байх болтугай. Амен.